Би Монгол Хүн хүүхдийн хүрээ/ зуслан
ШинэУлаанбаатар

Би Монгол Хүн хүүхдийн хүрээ/ зуслан

Эзэн хүний сэтгэлээр ирээдүйг бүтээе.

1/14

Эхлэх үнэ

Тодорхойгүй

Нээлттэй ээлж

Удахгүй

Сул суудал

Дүүрсэн

Насны ангилал

6-18

Ээлжийн хуваарь

4 ээлж
6-р ээлж, 5 хоног08.02 — 08.07
6-18 нас

6-р ээлж, 5 хоног / 5 хоног /

Нүүдэллэхүй

450,000
7-р ээлж, 5 хоног08.07 — 08.12
6-18 нас

7-р ээлж, 5 хоног / 5 хоног /

Нүүдэллэхүй

450,000
8-р ээлж, 5 хоног08.12 — 08.17
6-18 нас

8-р ээлж, 5 хоног / 5 хоног /

Нүүдэллэхүй

450,000
9-р ээлж, 5 хоног08.17 — 08.22
6-18 нас

9-р ээлж, 5 хоног / 5 хоног /

Нүүдэллэхүй

450,000

Захирлын мэндчилгээ

Н. САРАНЗАЯА

Н. САРАНЗАЯА

Ерөнхий захирал

Амар байцгаана уу? Эрхэм хүүхдүүд, хүндэт эцэг, эх, асран хамгаалагчид аа.

Технологийн үсрэнгүй хөгжил, даяаршлын их давалгаа дэлхийг нэгэн хэмнэлд оруулж буй энэ цагт "Бид хэн бэ?" гэдэг асуулт улам бүр үнэ цэнтэй болж байна. Даяаршил бидэнд дэлхийн соёлтой хөл нийлүүлэн алхах боломжийг олгож байгаа ч, өөрийн гэсэн онцлог, үндэс язгуураа авч үлдэхгүй бол бид асар том далайд өнгөгүй нэгэн дусал болон замхрах аюултайг сануулсаар байна.

Монгол өв соёл гэдэг бол зүгээр нэг өнгөрсөн үеийн түүх, музейн үзмэр биш. Энэ бол биднийг дэлхийн 8 тэрбум хүнээс ялгаруулах дахин давтагдашгүй үнэт зүйл, тусгаар тогтнол, оршин байхын дархлаа билээ.

Монгол өв соёлд дэлхийн нийтийн өнөөдөр эрэн хайж буй олон асуултын хариулт нуугдаж байдаг. Тухайлбал:

  • Дэлхий нийт байгаль орчны хямралд өртөж, байгальтайгаа хэрхэн харьцахаа мэдэхгүй байхад — манай өвөг дээдсийн байгалийг амьдчлан хайрлаж, унасан модыг түүж, усаа дээдэлдэг нүүдэлчдийн ухаан амьд зохицлын тод жишээ болдог.

  • Техник технологид баригдаж, хүний мөс чанар алдагдаж буй энэ үед — манай ахмад настнаа хүндэтгэх, зочинсог зан, ах дүүсэг нүүдэлчдийн сэтгэлгээ хүн чанарын том багана болж өгдөг.

Иймээс өв соёлоо хадгалан үлдэнэ гэдэг нь хоцрогдохын нэр биш, харин дэлхийн соёлд өөрсдийн дахин давтагдашгүй хувь чанарыг нэмж, баяжуулж буй хэрэг юм. Бид дэлхийн иргэн байхын сацуу Монголоороо үлдэх учиртай.

Тиймээс бид монгол хүүхэд Монгол улсдаа, монгол ахуйдаа, монгол гэртээ монгол өв соёлоосоо суралцах боломжийг олгох зорилгоор БИ МОНГОЛ ХҮН хүүхдийн хүрээг 2015 онд үүсгэн байгуулж, Монгол улсын хамгийн анхны нүүдлийн соёлын зуслан болж хөгжсөн билээ.

Монгол ахуй, өв соёл бол орчин үеийн хүүхдүүдэд тав тухтай бүсээсээ гарч, тав тухгүй бүсийг тав тухтай болтол дасан зохицох, бие даах, бэрхшээлийг даван туулах, бусдыг ойлгох, багаар ажиллах, өөрийгөө ялах ШИНЭ СОРИЛТ, ШИНЭ АМЖИЛТ дагуулагч орчин юм.

Тэдний “ГОЁ” гэх үнэлэмж ямар ч амттангүй, ямар ч түргэн хоолгүй, ямар ч гар утас, ухаалаг тоглоом, сошиалгүйгээр өөрчлөгдөх нь ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ ҮР ДҮН.

Эзэн хүний сэтгэлээр ирээдүйгээ бүтээцгээе...

Та бүхэнд энэрэл хайр, эрүүл энх, элбэг хангалууны дээдийг хүсье.

Зам нь гэрэлтэй, өв нь мөнх орших болтугай!

Хүндэтгэсэн:

"Би монгол хүн" хүүхдийн хүрээг үүсгэн байгуулагч, социологич, сэтгүүлч, сэтгэл судлалын магистр Н.Саранзаяа

Зуслангийн танилцуулга

Манайх 2015 онд үүсэн байгуулагдаж, 11 дэх жилдээ Монгол хүүхдүүд Монгол улсдаа, монгол ахуйдаа, монгол гэртээ монгол өв соёлоосоо суралцах боломжийг олгосон МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН АНХНЫ НҮҮДЛИЙН СОЁЛЫН ЗУСЛАН билээ.

Мөн бид Монголын Үндэсний Зуслангийн холбооны гишүүн, Олон Улсын Зуслангийн холбоо ICF-ын гишүүн байгууллага билээ.

Бидний хамгийн гол ялгарал бол ХҮМҮҮНШИХҮЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨР:

1. НҮҮДЭЛЛЭХҮЙ ХӨТӨЛБӨР
Морь унах, үнээ саах, өрөм загсаах, тараг бүрэх, ааруул хийх, аргал түүх, гэр барих зэрэг нүүдлийн соёлоосоо суралцана.

2. ХАЙРЛАХУЙ ХӨТӨЛБӨР
Өөрийгөө болон бусдыг, ахуй соёл, байгалиа хайрлан, зохицон амьдрах ухаанд суралцах ХАЙРЫН ДАДАЛ хэрэгжүүлж, art therapy буюу урлагийн сэтгэл засал, mindfulness буюу одоо цагт төвлөрөх бүтээлч хөтөлбөрт хамрагддаг.

3. БАХАРХАХУЙ ХӨТӨЛБӨР
Бий биелгээ, ардын дуу, нум сум, бийрэн бичлэг, үлгэр, домог, түүх зэрэг Монголчуудын бахархлаас суралцана.

4. УРЛАХУЙ ХӨТӨЛБӨР
Оёдол, мод, арьс, эсгий, лаа, саван, баримал зэрэг ээлж бүр дээр өөр өөр гар урлалын бүтээл хийнэ.

5. НААДАХУЙ ХӨТӨЛБӨР
Хөлөгт, шагай, хөдөлгөөнт, аман зэрэг үндэсний тоглоом наадхай болон орчин үеийн хөгжөөнт, уралдаант тэмцээн уралдаан, галын наадам зохион байгуулдаг.

Эдгээр 5 хөтөлбөрийн дагуу хүүхдүүд маань яг л нүүдэлчид шиг байгальтайгаа ойр, Монгол гэрт амьдарч, бие даах, дасан зохицох, багаар ажиллах, бусдын оронд өөрийгөө тавих /empathy/, бэрхшээлийг даван туулах зэрэг нийгмийн ур чадвар, амьд үлдэх чадвар нь өсөж, өөрийнхөө, гэр бүлийнхээ, байгаль эх дэлхийнхээ, ахуй, соёлынхоо үнэ цэнийг мэдэрдэг билээ.

ОРЧИН НӨХЦӨЛ:

  • Цэвэр агаар, эрүүл хөрс, ой мод, уулс бүхий Горхи- Тэрэлжийн үзэсгэлэнт байгаль

  • Монгол гэр, адуу, үхэр, малын хороо бүхий нүүдлийн соёл бүрдүүлсэн орчин

  • Боловсон ариун цэврийн байгууламж, тоглоомын талбай, сүүдрэвч бүхий эрүүл, эко орчин

  • Цагаан идээ, өдрийн 6 удаагийн эрүүл хооллолттой

  • Гар утас, амттан хэрэглүүлэхгүй

  • 24 цагийн камер, харуул хамгаалалт

  • Мэргэжлийн сэтгэл зүйч, эмч, багш, асрагч нар

  • Манай гэрүүд 1 болон 2 хүний ортой тул 1 гэрт 6-8 хүүхэд байрлана.

  • Зуны улиралд 5-14 хоногийн хугацаанд амраадаг бөгөөд 1 ээлжиндээ 50-65 хүүхэд хүлээн авна.

  • Бусад улиралд сурагчдын амралтаар 5-7 хоног 30 хүртэлх хүүхэд хүлээн авах боломжтой.

    Монгол ахуй бол орчин үеийн хүүхдүүдэд тав тухтай бүсээсээ гарч, тав тухгүй бүсийг тав тухтай болтол дасан зохицох, бие даах, бэрхшээлийг даван туулах, бусдыг ойлгох, багаар ажиллах, өөрийгөө ялах ШИНЭ СОРИЛТ, ШИНЭ АМЖИЛТ дагуулагч орчин юм.

    Тэдний “ГОЁ” гэх үнэлэмж ямар ч амттангүй, ямар ч түргэн хоолгүй, ямар ч гар утас, ухаалаг тоглоом, сошиалгүйгээр өөрчлөгдөх нь ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ ҮР ДҮН.

Эрхэм зорилго

Хүүхэд бүрийн дотоод нөөц боломжийг нээж, эзэн хүний сэтгэлээр өөрийгөө болон амьд оршихуй бүхнийг хайрлан, зохицон амьдрах чадвартай, хариуцлагатай, ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэх цогц хөтөлбөр, орчныг бүрдүүлж, нөлөөллийн үйл ажиллагаа явуулахад оршино.

Алсын хараа

Эзэн хүний сэтгэлээр биеэ засах, гэрээ төвхнүүлэх, улсаа хөгжүүлэх, байгаль эх дэлхийгээ хамгаалж, зохицон амьдрах ухамсартай, хайраар дүүрэн зүрх сэтгэлтэй дэлхийн иргэдийг төлөвшүүлэх

Байгаль орчны бодлого

Бид ХАЙРЛАХУЙ хөтөлбөрөөрөө дамжуулан "БАЙГАЛИА ХАЙРЛАНА ГЭДЭГ НЬ БАЙГАА БҮХНЭЭ ХЭМНЭЖ, ГАМТАЙ ЭДЛЭХЭЭС ЭХЭЛНЭ" уриан дор амьтай бүхнийг хайрлан хамгаалж, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах уламжлалт зан үйл, орчин үеийн ногоон дадлыг хослуулан ирээдүйн ээлтэй иргэдийг бэлтгэж байна.

1.Нарны эрчим хүч:

  • Манай зуслан цахилгаан эрчим хүчээ 100% нарны хавтангаар гарган авч, байгальд хорт хий ялгаруулахгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

2. Усны ухаалаг хэрэглээ:

  • Амрагч багачууддаа цэвэр усны үнэ цэнийг ойлгуулж, гар нүүрээ угаах, шүдээ цэвэрлэхдээ усыг гоожуулан дэмий урсахгүйгээр бага хэмжээгээр, хэмнэлттэй хэрэглэх дадалд сургадаг.

3. Амьтай бүхнийг хайрлан зохицон амьдрахуй:

  • Ургамал цэцэгс: Ургаж байгаа ургамал, цэцэгсийг тасдахгүй, үндэс ишээр нь гэмтээхгүйгээр гоо сайхныг нь нүдээрээ харж, сэтгэлээрээ баясна.

  • Шавьж, амьтад: Бага ч гэсэн амьтай бүхэн байгальд өөрийн гэсэн чухал үүрэгтэй. Бид ойн шавьж хорхой, шоргоолж, амьтдыг хөнөөхгүй, байгалийн гэрээ тэдэнтэй тайван бөгөөд аюулгүй хуваалцаж сурна.

  • Унасан мод, аргал түүх: Бид амьд мод огтолж, байгаль дэлхийг гэмтээхгүйгээр зөвхөн ойд унасан хуурай мод болон аргал, хомоол түүж гэрээ дулаацуулдаг.

Бидний алсын хараа, эрхэм зорилго, уриа, үнэт зүйлс бүхэн энэхүү бодлоготой маань уялддаг билээ.