Дайманд хүүхдийн зуслан
ШинэУлаанбаатар

Дайманд хүүхдийн зуслан

Дайманд майнд академи нь цаг хугацаа орон зайнаас үл хамааран дэлхийн хэмжээний сэтгэлгээтэй, өв соёл, ёс заншлаа мэддэг, Зорилготой, өөртөө итгэлтэй манлайлагч Монгол иргэн бэлтгэхэд оршино.

1/2

Эхлэх үнэ

Тодорхойгүй

Нээлттэй ээлж

Удахгүй

Сул суудал

Дүүрсэн

Насны ангилал

7-15

Ээлжийн хуваарь

1 ээлж
Leadership манлайлал07.02 — 07.09
10%7-15 нас

Leadership манлайлал / 7 хоног /

🤝Үе тэнгийн найзуудтайгаа нөхөрлөх

684,000760,000₮76,000₮ хэмнэнэ

Захирлын мэндчилгээ

Э.Хишгээ

Э.Хишгээ

Үүсгэн байгуулагч

“Дайманд майнд” академи нь цаг хугацаа орон зайнаас үл хамааран дэлхийн хэмжээний сэтгэлгээтэй, Монгол ахуй соёл, ёс заншилаа мэддэг, Зорилготой, өөртөө итгэлтэй манлайлагч Монгол иргэн бэлтгэх зорилготойгоор хамтдаа гэрэлтүүлнэ гэсэн уриан дор ажиллаж байгаа чадварлаг хамт олон юм.

Бид зорилгынхоо хүрээнд нас насны хүүхдүүд рүү чиглэсэн цахим болон танхимын олон төрлийн сургалт хөтөлбөрийг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Хүүхдийн хөгжил төлөвшилд сайн багш, сайн сургалтаас гадна сайн эцэг эхийн нөлөө хамгийн чухал байдаг. Эцэг эхчүүдийг хүүхэд хүмүүжлийн эерэг аргад чиглүүлэн, сургалт хөтөлбөрийг тогтмол зохион байгуулдагийн нэг нь "Жаргалтай ээж" сургалт хөтөлбөр юм. Бид уг хөтөлбөрөөс үндэслэн ээжүүд, эмэгтэйчүүддээ зориулан "Жаргалтай ээж"-2026 оюунлаг эвентээ зохион байгуулж хэрэгцээтэй мэдээлэл хүргэх зорилгоор энэхүү сэтгүүлийнхээ 4 дэхь дугаараа хэвлэн гаргаж байгаадаа маш их баяртай байна.

Бидний үйл ажиллагааг үргэлж дэмждэг шавь нартаа болон тэдний эцэг эхчүүд, гэр бүлийнхэн, хамтрагч байгууллагууд та бүхэндээ талархсан сэтгэлээ илэрхийлье.

Ирээдүйн оюунлаг Монгол хүүхдүүдийн төлөө ээж бүхэнд хүрэх бидний хамтын үйл ажиллагаа арвижин дэлгэрэх болтугай.

Хүндэтгэсэн:

“Дайманд майнд” академи

Зуслангийн танилцуулга

Бид мэргэжлийн чадварлаг хамт олноор багаа бүрдүүлэн цахим, танхим хосолсон хэлбэрээр хүүхдүүдийн оролцоог ханган нас насны онцлогт тохируулан soft skill-ийн ур чадварууд суулгах сургалтууд хүргэдэг. Мөн эцэг эхчүүдэд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, хөгжүүлэх талаар сургалт, нөлөөллийн олон талт үйл ажиллагаа явуулж байна.

ЕБСургуулиудад тэр болгон заадаггүй хувь хүний хөгжлийн сургалтыг онлайн, танхим хослуулан HYBRID хэлбэрээр явуулдаг. Сургалт хөтөлбөрүүд тоглоомын болон бие биенээсээ суралцах арга барилыг бий болгож, хүүхдүүд илүү оролцдогоороо давуу талтай юм.

Эрхэм зорилго

Дайманд майнд академи нь цаг хугацаа орон зайнаас үл хамааран дэлхийн хэмжээний сэтгэлгээтэй, Монгол ахуй соёл, ёс заншлаа мэддэг, зорилготой, өөртөө итгэлтэй манлайлагч Монгол иргэн бэлтгэх зорилготойгоор хамтдаа гэрэлтүүлнэ гэсэн уриан дор ажиллаж байгаа чадварлаг хамт олон юм.

Хүүхдийн хөгжил төлөвшилд сайн багш, сайн сургалтаас гадна сайн эцэг эхийн нөлөө хамгийн чухал байдаг. Эцэг эхчүүдийг хүүхэд хүмүүжлийн эерэг аргад чиглүүлэн, сургалт хөтөлбөрийг тогтмол зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар 15,300 орчим хүүхэд сургалт хөтөлбөрт хамрагдаж, үүнээс оюунлаг өсвөр үеийнхэн клубдээ идэвхтэй 400 гаруй хүүхэд 98 удаагийн эвент арга хэмжээ зохион байгуулж сайн дурын ажилд нэгдэн ажиллаж байна. Мөн Хэнтий аймаг, Өмнөговь аймаг, Дархан-Уул аймаг, нийслэлийн 100 сургууль, 60 гаруй байгууллагатай хамтран ажилласан байна.

Нийт 15300 хүүхэд, 3000 орчим эцэг эх, 7200 багш нарт сургалт хөтөлбөр орж, гадаад /Солонгос, Англи, Америк, Кувейт, Австрали зэрэг 10 гаруй орон/ болон дотооддоо 100 орчим хүүхдэд Монгол хэлний сургалтанд оролцуулж унших бичих чадвар олгосоны сацуу бяцхан манлайлагчиддаа 50 удаагийн үлгэрийн цаг хөтөлбөр тус тус олгосон.

Бид сургалтуудтайгаа холбоотойгоор Хөгжилтэй Монгол хэл-1,2 ном болон өсвөр насныханд зориулсан өсөлтийг бүтээх тэмдэглэлийн дэвтэр, сошиал хязгаарлагдмал хүүхдүүдэд хүргэхээр Хэрэгтэйг хамтдаа ярилцая уриатай chinguns podcast-ийг Хязгааргүйд тэмүүл ном, аз жаргалтай ээж байх урлагт суралцах Жаргалтай ээж ном нийт 5-н бүтээл гаргасан байна.

Үнэт зүйлс

  • 01
    Нөхөрлөл
  • 02
    Хариуцлага
  • 03
    Чадвар
  • 04
    Зөв дадал
  • 05
    Ёс суртахуун