Галакси хүүхдийн зуслан
5.0Улаанбаатар

Галакси хүүхдийн зуслан

Мартагдашгүй дурсамжаа хамтдаа бүтээцгээе! (Since 2008)

1/3

Эхлэх үнэ

85,000₮

Нээлттэй ээлж

1 ээлж

Сул суудал

525 суудал

Насны ангилал

6-18

Өдрийн хөтөлбөр

1 боломжтой өдөр
Намрын хөтөлбөр

Ангиараа 1 өдрийн хөтөлбөр

Сургуулийн ангиараа 1 өдрийн зугаалга, спорт өдөрлөгт бүртгүүлнэ. Хүүхэд бүрийг тусад нь бус, ангиараа нэг дор бүртгүүлнэ. Баруун талын календариас өдрөө сонгоно.

1

Боломжтой өдөр

525

Сул орон тоо

85000₮

Хүүхэд бүрт

Боломжтой өдрүүдээс сонгох

2026 оны аравдугаар сар

ДаМяЛхПүБаБяНя
1
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
Сонгох боломжтойДүүрсэн / хаалттай

Захирлын мэндчилгээ

Г.Энх-Амар

Г.Энх-Амар

Гүйцэтгэх захирал

Манай хүүхдийн зуслан нь хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжил, эрхийг дээдлэн, чанартай үйлчилгээ үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Бид хүүхэд бүрийг байгальд ойр, эрүүл, аюулгүй орчинд амарч, суралцаж, шинэ найз нөхөдтэй болж, бие даах чадвар, хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө тасралтгүй хичээн ажиллаж байна.

Манай хамт олон чанарын удирдлагыг үйл ажиллагааныхаа үндэс болгон хэрэгжүүлж, MNS 5633:2023 “Хүүхдийн зуслангийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” стандартыг нэвтрүүлсэн Монгол Улсын хамгийн анхны хүүхдийн зуслан болсноороо бахархдаг. Энэхүү амжилт нь бидний хүүхэд төвтэй, чанартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх тууштай зорилтын илэрхийлэл юм.

Бид хүүхдийн эрх, аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлчилгээний чанарыг нэн тэргүүнд тавьж, хууль тогтоомж, стандартын шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан ажиллах болно.

Таны хүүхдийн мартагдашгүй нэгэн дурсамжийг Галаксичууд бид бүтээж өгөх болно.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зуслангийн танилцуулга

Галакси хүүхдийн зуслан нь 2008 онд Ерөнхий боловсролын Галакси сургуулийн харьяа хүүхдийн зуслан болон байгуулагдаж, хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд амарч, хөгжих боломжийг бүрдүүлэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Өнөөдөр бид 18 жилийн турш тасралтгүй хөгжиж, хүүхдийн зуслангийн салбарт чанар, аюулгүй байдал, хөгжлийн үйлчилгээгээрээ үлгэр жишээ байгууллага болон ажиллаж байна. Анхны ээлжээ ердөө 10 хүүхэдтэйгээр эхлүүлж байсан бол өнөөдөр нэг ээлжинд 320 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 9 амрах байртай орчин үеийн хүүхдийн зуслан болон өргөжин хөгжжээ.

Манай зуслангийн бүтээн байгуулалт нь хамт олны хичээл зүтгэл, тууштай хөдөлмөрийн үр дүн бөгөөд өнөөдрийн өнгө төрхийг бүрдүүлсэн ширхэг тоосго бүрийг өөрсдийн хүч хөдөлмөрөөр бүтээн босгож, хүүхэд бүрийн тав тух, аюулгүй байдал, хөгжлийг эрхэмлэсэн орчныг бий болгосон нь бидний хамгийн том бахархал билээ.

Бид хүүхэд бүрийн нас, сэтгэхүй, хөгжлийн онцлогт тохирсон хүмүүжил, хөгжлийн арга зүйг хэрэгжүүлдэг. Ээлж бүрийг насны ангилалд нийцүүлэн зохион байгуулж, хүүхдийн бие даах чадвар, хамтран ажиллах, манлайлах ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Ээлж бүр давтагдашгүй, өөр өөр агуулга бүхий хөгжлийн хөтөлбөртэй бөгөөд спорт, урлаг, танин мэдэхүй, адал явдалт тоглоом, багийн ажиллагаа, ур чадвар хөгжүүлэх сургалт, авьяас чадварын арга хэмжээ зэрэг олон талт үйл ажиллагааг хүүхдийн насанд тохируулан зохион байгуулдаг. Ингэснээр хүүхэд бүр шинэ мэдлэг, шинэ найз нөхөд, шинэ туршлага хуримтлуулан, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлдэг.

Хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд шаардлагатай шим тэжээлийг хангасан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн амт чанартай хоолыг мэргэжлийн тогооч нар өдөр бүр шинэхэн хүнсээр бэлтгэн үйлчилдэг. Мөн эмч, ахлах багш, бүлгийн удирдагч баг нарын 24 цагийн хяналт, халамж дор хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалан ажилладаг.

Манай зуслан MNS 5633:2023 “Хүүхдийн зуслангийн үйлчилгээ. Ерөнхий шаардлага” стандартыг нэвтрүүлсэн Монгол Улсын хамгийн анхны хүүхдийн зуслан бөгөөд үйл ажиллагааныхаа чанар, менежмент, хүүхдэд ээлтэй орчин, бүтээн байгуулалтаараа:

  • Нийслэлийн “Шилдэг хүүхдийн зуслан” – 3 удаа

  • “Хүүхдэд ээлтэй зуслан” – 2 удаа

  • “Шилдэг хөрөнгө оруулалттай зуслан” – 2 удаа

  • “Шилдэг менежменттэй зуслан” зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртсэн.

Бидний эрхэм зорилго бол хүүхэд бүрийг байгальд ойр, аюулгүй, аз жаргалтай орчинд амраахаас гадна бие даах чадвар, зөв хандлага, амьдрах ухаан, нөхөрлөлийг төлөвшүүлж, мартагдашгүй дурсамж бүтээхэд оршино. Өнгөрсөн 18 жилийн туршлага, бүтээн байгуулалт, чанарын удирдлагад тулгуурлан бид хүүхэд төвтэй, тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгож ажиллах болно.

Эрхэм зорилго

"Хүүхэд бүрийг аюулгүй, эрүүл, хөгжлийг дэмжсэн орчинд амрааж, бие даах чадвар, хамтран ажиллах дадал, зөв төлөвшилийг бий болгож, эх орон, байгаль орчин, бие биенээ хайрлаж, хүндлэх үзлийг төлөвшүүлэхэд оршино."

Алсын хараа

"Амрагч бүрийн хөгжил, төлөвшил, авьяас чадварыг дэмжиж, Олон Улсын жишигт нийцсэн аюулгүй хөгжих орчинг бүрдүүлж үлгэр жишээ хүүхдийн зуслан болно."

Байгаль орчны бодлого

Манай хүүхдийн зуслан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хүүхэд ба ажилтнуудад байгальд ээлтэй дадал хэвшлийг төлөвшүүлэхийг үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг гэж үздэг.

Үүний хүрээнд бид:

  • Монгол Улсын байгаль орчны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг мөрдөн ажиллана.

  • Ус, цахилгаан, дулаан болон бусад нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглана.

  • Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахин ашиглах, дахин боловсруулах боломжийг нэмэгдүүлнэ.

  • Хөрс, ус, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хэрэгжүүлнэ.

  • Ногоон байгууламжийг хамгаалах, мод тарих, тохижилтыг нэмэгдүүлэх ажлыг дэмжин ажиллана.

  • Байгаль орчны эрсдэлийг үнэлж, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлнэ.

  • Хүүхэд, ажилтан бүрийн байгаль хамгаалах мэдлэг, хандлагыг дээшлүүлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна.

  • Байгаль орчны гүйцэтгэлээ тогтмол үнэлж, тасралтгүй сайжруулах зарчмыг баримтална.

Бид хүүхэд бүрийг байгальд ээлтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулж, эрүүл, цэвэр, аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллана.

Чанарын бодлого

Манай хүүхдийн зуслан нь хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, эрхийг дээдлэн хамгаалж, тэдний нас, сэтгэхүй, хөгжлийн онцлогт тохирсон чанартай үйлчилгээ үзүүлэхийг эрхэм зорилгоо болгоно.

Үүний хүрээнд бид:

  • Хүүхдийн эрх, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг чанд мөрдөн ажиллана.

  • Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

  • Мэргэжлийн ур чадвартай ажилтан, багш, эмч, тогооч болон бусад ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлнэ.

  • Хүүхдийн бие бялдар, оюун ухаан, авьяас чадварыг хөгжүүлэх чанартай хөтөлбөр хэрэгжүүлнэ.

  • Эцэг эх, асран хамгаалагчийн санал хүсэлтийг хүлээн авч, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулна.

  • Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журам болон байгууллагын дотоод журам, чанарын удирдлагын шаардлагыг мөрдөнө.

  • Үйлчилгээний чанарыг тогтмол үнэлж, сайжруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.

Үнэт зүйлс

  • 01
    Нөхөрлөл
  • 02
    Хариуцлага
  • 03
    Чадвар
  • 04
    Зөв дадал
  • 05
    Ёс суртахуун

Стандарт / Гэрчилгээ

  • 01
    ISO 9001:2015 / MNS ISO 9001:2016