08.14 — 08.21Зуны сүүлчийн ээлж / 7 хоног /
📅 2026 оны 8-р сарын 14–21

Эхлэх үнэ
Тодорхойгүй
Нээлттэй ээлж
Удахгүй
Сул суудал
Дүүрсэн
Насны ангилал
6-18
08.14 — 08.21📅 2026 оны 8-р сарын 14–21

Г. Алтанхуяг
Захирал
Эрхэм хүндэт эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Та бүхнийхээ итгэл найдварыг хүлээн, хүүхэд бүрийн аюулгүй байдал, хөгжил төлөвшил, дурсамж дүүрэн амралтыг эрхэм зорилгоо болгон ажиллаж буй Жавхлант хүүхдийн зусланд тавтай морилно уу.
Манай хамт олон хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд амрааж, сурч хөгжих боломжийг бүрдүүлэхийн төлөө хариуцлагатайгаар ажилладаг. Байгалийн үзэсгэлэнт Тэрэлжийн бүс нутаг, Мэлхий хадны ойролцоо байрлах манай зуслан нь хүүхдүүдэд хотын дуу чимээнээс хол, цэвэр агаарт амарч, шинэ найз нөхөдтэй болж, бие даах чадвараа хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлдэг.
Жил бүр Монголын Сагсан Бөмбөгийн Холбоотой хамтран ажиллаж, мэргэжлийн тамирчид, багш дасгалжуулагчдын удирдлага дор спорт, урлаг, танин мэдэхүй, хөгжөөнт тэмцээн уралдаан, явган аялал зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ.
Бид хүүхэд бүрийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, 24 цагийн харуул хамгаалалт, ээлжийн жижүүр багш нар, эмнэлгийн мэргэжлийн багийн хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн хүүхэд бүрт амт чанартай хоол хүнс, найрсаг уур амьсгал, халамж анхаарлыг хүргэхийг зорин ажиллаж байна.
Энэ зуныг аз жаргал, хөгжил дэвшил, сайхан дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
ЖАВХЛАНТ ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ЗАХИРАЛ Г.АЛТАНХУЯГ
Нэг ээлжиндээ 250 хүртэлт хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд Монголын Сагсан Бөмбөгийн Холбоотой хамтран ажилладаг. Мөн таны хүүхдэд манайхыг сонгосноор:
Эрүүл агаар, цэвэр орчин
Эко хоол хүнсний бүтээгдэхүүн
Цэвэр тухтай байр, боловсронгуй ариун цэврийн өрөө, халуун ус, душ
Сагсан бөмбөгийн МУГТ, ОУХМ, МУ-ын шигшээ багийн мэргэжлийн туршлагатай тамирчид багшилна.
Олон улсын стандартад нийцсэн тэмцээн уралдаан, сургалт явуулах шидэт талбай
Сагсан бөмбөгийн 6 хоногийн лиг, хөл бөмбөг, элсний воллейбол, теннисний тэмцээн
Бусад олон төрлийн сонирхолтой арга хэмжээ, сюрпризууд хүлээж байна.
Эрхэм зорилго
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хүүхэд бүрийн бие бялдар, оюун ухаан, авьяас чадвар, нийгмийн харилцааг цогцоор нь хөгжүүлэх, эх орон, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзэл төлөвшүүлэх, бие даах чадвар, зөв хандлага, хамтран ажиллах дадлыг эзэмшүүлсэн аюулгүй, эрүүл, аз жаргалтай орчныг бүрдүүлэн хүүхэд насны нандин дурсамжийг хамтдаа бүтээхэд оршино.
Алсын хараа
АЛСЫН ХАРАА
Монгол Улсын хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, хүмүүжил, төлөвшлийг дэмжсэн тэргүүлэгч зуслан байж, байгальд түшиглэсэн боловсрол, спорт, урлаг, манлайллын хөтөлбөрөөр дамжуулан эх оронч, бүтээлч, зөв төлөвшилтэй иргэдийг бэлтгэх үндэсний хэмжээний хүүхдийн хөгжлийн төв болон хөгжих.
Байгаль орчны бодлого
БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО
Жавхлант хүүхдийн зуслан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах, хүүхэд багачуудын экологийн боловсролыг дээшлүүлэхийг үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг болгон хэрэгжүүлнэ.
Бид:
• Байгаль орчны хууль тогтоомж, холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж ажиллах;
• Хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах дадлыг хэвшүүлэх;
• Ус, цахилгаан болон бусад нөөцийн хэрэглээг хэмнэлттэй, үр ашигтай байлгах;
• Ногоон байгууламжийг хамгаалах, нөхөн сэргээх, мод бут тарих ажлыг тогтмол зохион байгуулах;
• Хүүхэд бүрт байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсар, зөв хандлага төлөвшүүлэх сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
• Аялал, арга хэмжээний үед байгальд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх;
• Цэвэр, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд ажилтан, хүүхэд, эцэг эхчүүдийн оролцоог дэмжин ажиллахыг эрхэмлэнэ.
Жавхлант хүүхдийн зуслан нь байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлж, ирээдүй хойч үедээ цэвэр, ногоон орчныг өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулна.
Чанарын бодлого
ЧАНАРЫН БОДЛОГО
Жавхлант хүүхдийн зуслан нь хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжил, хүмүүжлийг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон ажиллана.
Бид:
• Хүүхэд хамгаалал, аюулгүй байдлын стандартыг чанд мөрдөж ажиллах;
• Эрүүл ахуй, хоол хүнсний чанар, үйлчилгээний найдвартай байдлыг тогтмол хангах;
• Урлаг, спорт, танин мэдэхүйн хөтөлбөрүүдийг чанартай, хүртээмжтэй зохион байгуулах;
• Мэргэжлийн ур чадвартай багш, ажилтнуудыг тасралтгүй хөгжүүлэх;
• Эцэг эх, асран хамгаалагчдын санал хүсэлтэд тулгуурлан үйл ажиллагаагаа тогтмол сайжруулах;
• Байгаль орчинд ээлтэй, хүүхэд хөгжих таатай орчныг бүрдүүлэх;
• Хүүхэд бүрт хүндэтгэлтэй, тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэнэ.
Бид чанарын удирдлагын зарчмыг хэрэгжүүлж, хүүхэд бүрийн аз жаргалтай, аюулгүй, үр өгөөжтэй амралтыг хангахын төлөө тасралтгүй сайжруулалт хийж ажиллана.
Үнэт зүйлс