Мөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан
ШинэТөв

Мөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан

Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд Монголын ирээдүй

1/5

Эхлэх үнэ

100,000₮

Нээлттэй ээлж

110 ээлж

Сул суудал

36300 суудал

Насны ангилал

6-18

Өдрийн хөтөлбөр

112 боломжтой өдөр
Намрын хөтөлбөр

Ангиараа 1 өдрийн хөтөлбөр

Сургуулийн ангиараа 1 өдрийн зугаалга, спорт өдөрлөгт бүртгүүлнэ. Хүүхэд бүрийг тусад нь бус, ангиараа нэг дор бүртгүүлнэ. Баруун талын календариас өдрөө сонгоно.

112

Боломжтой өдөр

36960

Сул орон тоо

100000₮-с

Хүүхэд бүрт

Боломжтой өдрүүдээс сонгох

2026 оны есдүгээр сар

ДаМяЛхПүБаБяНя
1
2
Сонгох боломжтойДүүрсэн / хаалттай

Захирлын мэндчилгээ

А.Цогтмагнай

А.Цогтмагнай

Ерөнхий захирал

Эрхэм хүндэт эцэг эхчүүд, амрагч хүүхдүүд, хамтран ажиллагчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Бид хүүхэд бүр асар их боломжтой төрдөг гэдэгт итгэдэг. Харин тэр боломжийг хөдөлгөдөг хамгийн хүчтэй зүйл бол хүсэл мөрөөдөл юм. Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд ямар ч ур чадварыг суралцаж, ямар ч сорилтыг даван туулж, өөрийн ирээдүйг өөрөө бүтээж чаддаг.
Иймээс Мөрөөдөл хүүхдийн зуслан хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийг олж нээх, хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрүүдийг тасралтгүй хөгжүүлэн хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд бид Хөдөлмөр зуслан, Тэмүжин зуслан зэрэг өөрийн онцлог хөтөлбөрүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ, дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй BusinessKids олон улсын франчайз хөтөлбөр, SEL (Social Emotional Learning) буюу Нийгэм сэтгэл хөдлөлийн сургалт, Өндөр бүтээмжтэй хүүхдийн 7 дадал хөтөлбөрүүдийг албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.

Бидний зорилго бол зөвхөн хүүхдийг нэгэн зуныг сайхан өнгөрүүлэх бус, харин өөртөө итгэлтэй, хариуцлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, ирээдүйгээ өөрийн гараар бүтээх манлайлагч иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Хүүхэд бүр өөрийн гэсэн мөрөөдөлтэй. Харин тэр мөрөөдлийг бодит зорилго болгон асаах орчин нь Мөрөөдөл зуслан байх болно.

Та бүхэндээ баярлалаа.

Зуслангийн танилцуулга

“Мөрөөдөл олон улсын хүүхдийн төв” НҮТББ 2013 оноос эхлэн хүүхдийг амьдрах ухааны чадварт суралцуулах зорилгоор хувь хүний хөгжил, танин мэдэхүй, байгаль орчин, урлаг, спортын олон төрлийн хөтөлбөрийг хүүхдийн зуслан болон сургуулийн орчинд хэрэгжүүлж байна.

Үйл ажиллагааны чиглэл

1.     Зуны зуслан

2.     Өвлийн зуслан

3.     Тэмүжин зуслан – Номадик хөтөлбөр

4.     School camp – Сургууль дээр хэрэгжих зуслан хөтөлбөр

5.     Day camp – Өдрөөр хэрэгжих зуслан хөтөлбөр

6.     UB camp – Бусад хүүхдийн зуслантай хамтрах хөтөлбөр

7.     Байгууллагуудад зориулсан сургалт

8.     Төсөл – Тэгш хамруулах төсөл (Боловсролын яам)

Эрхэм зорилго

Хүүхэд бүр хүсэл мөрөөдлөө олж авдаг олон улсын стандартад нийцсэн боловсролын байгууллага байна.

Алсын хараа

2028 он гэхэд Азийн шилдэг зуслан болно.

Үнэт зүйлс

  • 01
    Нөхөрлөл
  • 02
    Хариуцлага
  • 03
    Чадвар
  • 04
    Зөв дадал
  • 05
    Ёс суртахуун

Стандарт / Гэрчилгээ

  • 01
    ISO 9001:2015 / MNS ISO 9001:2016