Нарлаг
5.0Улаанбаатар

Нарлаг

Монгол соёл урлаг- бидний бахархал

1/7

Эхлэх үнэ

85,000₮

Нээлттэй ээлж

26 ээлж

Сул суудал

13000 суудал

Насны ангилал

6-18

Өдрийн хөтөлбөр

27 боломжтой өдөр
Намрын хөтөлбөр

Ангиараа 1 өдрийн хөтөлбөр

Сургуулийн ангиараа 1 өдрийн зугаалга, спорт өдөрлөгт бүртгүүлнэ. Хүүхэд бүрийг тусад нь бус, ангиараа нэг дор бүртгүүлнэ. Баруун талын календариас өдрөө сонгоно.

27

Боломжтой өдөр

13500

Сул орон тоо

85000₮

Хүүхэд бүрт

Боломжтой өдрүүдээс сонгох

2026 оны есдүгээр сар

ДаМяЛхПүБаБяНя
1
2
3
Сонгох боломжтойДүүрсэн / хаалттай

Захирлын мэндчилгээ

Д. Нямцэрэн

Д. Нямцэрэн

Гүйцэтгэх захирал

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт эцэг эхчүүд, хайртай амрагч хүүхдүүд ээ.

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Хүүхэд нас бол хүний амьдралын хамгийн нандин, хамгийн дурсамжтай үе байдаг. Манай зуслангийн хамт олон хүүхэд бүрийг аюулгүй, аз жаргалтай орчинд амарч, хөгжиж, шинэ найз нөхөдтэй болж, мартагдашгүй дурсамж бүтээхэд нь бүхий л анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Эрхэм эцэг эхчүүд та бүхний бидэнд хүлээлгэсэн итгэл бол бидний хамгийн том хариуцлага юм. Бид хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжил төлөвшилд онцгой анхаарч ажиллах болно.

Харин хүүхдүүддээ хандаж хэлэхэд, энэ зун та бүхний хувьд инээд хөөр, шинэ мэдлэг, шинэ нөхөрлөлөөр дүүрэн гайхалтай өдрүүд байх болтугай. Өөртөө итгэлтэй, идэвхтэй, аз жаргалтай байж, сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээгээрэй.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,

Гүйцэтгэх захирал Д. Нямцэрэн

Зуслангийн танилцуулга

Хүүхэд хөгжлийн “Нарлаг” зуслан нь 1985 онд байгуулагдсан, нэг ээлжиндээ 240-280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хүүхдийн зуслан юм.

Тус зуслан нь Хан Хэнтийн нурууны үзэсгэлэнт бүс болох Тэрэлж Горхийн аманд, Домогт Мэлхий хад, Хүүхэн уул, Тэмээ хад зэрэг байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар, Улаанбаатар хотоос 65 км зайд байрладаг.

40 гаруй жилийн хугацаанд нийт 40,000 гаруй хүүхдийг амрааж, хөгжлийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд бүрийн авьяас чадвар, оролцоо, төлөвшлийг дэмжин ажиллаж ирсэн.

Эрхэм зорилго

Аз жаргалтай – Авьяаслаг – Ухаалаг- бие сэтгэлийн хувьд өв тэгш- Хөгжилтэй наргиантай дурсамжтай зүйлээр дүүрэн байна.

Алсын хараа

Олон улсын жишигт нийцсэн, хүүхдийн хөгжил, хүмүүжил, амралтыг хослуулсан Монгол Улсын тэргүүлэгч хүүхдийн зуслан болж хөгжих.

Байгаль орчны бодлого

Бид Хан Хэнтийн дархан цаазат бүсийн байгалийн унаган төрхийг хамгаалж, хүүхэд багачуудад байгальд ээлтэй зөв дадал хэвшил төлөвшүүлэхийг эрхэмлэнэ.

Үүнд:

  • Байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглах

  • Хог хаягдлыг ангилан ялгах, бууруулах

  • Орчны цэвэрлэгээ, тохижилтыг тогтмол хийх

  • Ногоон хөгжлийг дэмжих

  • Хүүхдүүдэд байгаль хамгаалах боловсрол олгох

Чанарын бодлого

Бид амрагч хүүхэд бүрт аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд чанартай үйлчилгээ үзүүлж, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэн тэдний хүсэл сонирхлыг дээдлэн, тасралтгүй сайжруулалт хийж ажиллана.

Үнэт зүйлс

  • 01
    Нөхөрлөл
  • 02
    Хариуцлага
  • 03
    Чадвар
  • 04
    Зөв дадал
  • 05
    Ёс суртахуун
  • 06
    Хүүхэд төвтэй үйл ажиллагаа
  • 07
    Аюулгүй орчин
  • 08
    Найрсаг хамт олон
  • 09
    Монгол ёс заншил, соёлын өвийг дээдлэх

Стандарт / Гэрчилгээ

  • 01
    ISO 9001:2015 / MNS ISO 9001:2016