Нарс зуслан анх 1972 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл хүүхэд багачуудынхаа дурсамж дүүрэн, баяр баясгалантай амралтын нэгэн гэр бүл болон ажиллаж ирсэндээ бид баяртай байдаг. Олон жилийн өмнө анх амарч байсан хүүхдүүд маань одоо өөрсдийн үр хүүхдээ дагуулан зусландаа дахин ирж байгааг харах нь бидний ажлын хамгийн үнэ цэнтэй, бахархалтай мөчүүдийн нэг билээ.
Бидний эрхэм зорилго бол хүүхдүүдийг зөв хандлагатай, иргэний идэвхтэй, байгаль орчиндоо хайртай хүн болгон төлөвшүүлэх явдал юм. Чанартай хөтөлбөр, аюулгүй орчин, сэтгэлтэй, туршлагатай багш, багийн удирдагч нарын маань хамт олон үргэлж таны хүүхдийн сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ ажилладаг.
Нарс зуслангийн хаалга та бүхэнд үргэлж нээлттэй. Бидний зүгээс хүүхдүүдийн тань аз жаргалтай, мартагдашгүй дурсамжийн төлөө бүхий л боломжоороо хичээн ажиллах болно. Баярлалаа.