Ангиараа 1 өдрийн хөтөлбөр
Сургуулийн ангиараа 1 өдрийн зугаалга, спорт өдөрлөгт бүртгүүлнэ. Хүүхэд бүрийг тусад нь бус, ангиараа нэг дор бүртгүүлнэ. Баруун талын календариас өдрөө сонгоно.
2
Боломжтой өдөр
450
Сул орон тоо
85000₮
Хүүхэд бүрт

СУРЧ ХӨГЖЬЕ - ИНЭЭЖ НӨХӨРЛӨЕ - АМЬДРАХ УХААНД СУРАЛЦЪЯ
Эхлэх үнэ
85,000₮
Нээлттэй ээлж
2 ээлж
Сул суудал
400 суудал
Насны ангилал
6-18
Сургуулийн ангиараа 1 өдрийн зугаалга, спорт өдөрлөгт бүртгүүлнэ. Хүүхэд бүрийг тусад нь бус, ангиараа нэг дор бүртгүүлнэ. Баруун талын календариас өдрөө сонгоно.
2
Боломжтой өдөр
450
Сул орон тоо
85000₮
Хүүхэд бүрт
Боломжтой өдрүүдээс сонгох
2026 оны есдүгээр сар

Г. Батбаяр
Ерөнхий захирал
Эрхэм хүндэт эцэг эхчүүд, хайртай хүүхдүүд та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе.
Хүүхдийн инээд хөөр, сониуч зан, мөрөөдөл бүрийг дэмжих зорилгоор Номт зуслан маань хүүхэд бүр өөрийгөө нээж, шинэ зүйл сурч, найз нөхөдтэй болж, үнэ цэнтэй дурсамж бүтээх орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
Бид хүүхэд бүрийг онцгой гэдгийг хүлээн зөвшөөрч, аюулгүй, тав тухтай орчинд хөгжил, бүтээлч байдал, бие даах чадвар, өөртөө итгэх итгэлийг нь дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Энэ зун хүүхдүүд маань зөвхөн амраад зогсохгүй, шинэ мэдлэг, шинэ чадвар, шинэ найз нөхөд, илүү их итгэлтэйгээр өөрчлөгдөн буцах болно гэдэгт бид итгэдэг.
Та бүхний итгэл, бидний хариуцлага хамтдаа хүүхэд бүрийн сайхан дурсамжийг бүтээнэ.
Хүүхдийн хөгжлийн төлөө, ирээдүйнх нь төлөө хамтдаа хичээцгээе.
Хүндэтгэсэн,
Номт зуслангийн захирал Г. Батбаяр
НОМТ хүүхдийн зуслан бол хүүхдийг зөвхөн амраах бус, байгаль дунд хөгжүүлж, бие даах чадвар, өөртөө итгэх итгэл, харилцаа, хамтын ажиллагаа, суралцах хүсэл тэмүүллийг нь дэмжихэд чиглэсэн хөгжлийн зуслан юм.
Хотын хэмнэл, цахим хэрэглээнээс түр холдож, цэвэр агаарт үе тэнгийнхэнтэйгээ нөхөрлөж, тоглож, сурч, өөрийгөө нээх боломжийг хүүхэд бүрд бүрдүүлэхийг бид зорьдог.
НОМТ-д өнгөрүүлсэн хугацаа бол хүүхдийн хувьд зүгээр нэг амралт биш.
Энэ бол шинэ найз, шинэ мэдлэг, шинэ чадвар, шинэ дурсамж, өөртөө итгэх шинэ эхлэл юм
Хүүхэд бүр өөр.
Тиймээс бид хүүхдүүдийг зөвхөн нэг хөтөлбөрт хамруулах бус, тэдний нас, зан төлөв, сонирхол, оролцоог ажиглан, багшийн анхаарал халамжийг хүүхэд бүрд хүргэхийг зорьдог.
Хүүхэд бүр анзаарагдана.
Хүүхэд бүр сонсогдоно.
Хүүхэд бүр оролцоно.
Эцэг эх хүүхдээ бидэнд итгэн даатгаж байгаа учраас хүүхдийн аюулгүй байдал бол НОМТ-ийн хамгийн чухал хариуцлага.
Хүүхдийн байр, хоол, хөтөлбөр, тоглоом, спорт, аялал, тээвэр болон өдөр тутмын үйл ажиллагаанд эрсдэлийг урьдчилан тооцож, багш ажилтнуудын хараа хяналт, хүүхэд хамгааллын зарчмыг чанд баримтална.
Аюулгүй хүүхэд л аз жаргалтай хөгжиж чадна.
НОМТ-ийн хөгжлийн хөтөлбөрүүд нь хүүхдэд “хичээл” мэт санагдахаас илүүтэй тоглож, туршиж, бүтээж, ярилцаж, хамтран ажиллах явцдаа суралцах аргачлалд тулгуурлана.
Хөтөлбөрийн агуулгад:
Оксфордын англи хэлний хөтөлбөр
Хүүхдийн англи хэлний хэрэглээ, сонсох, ярих, өөрийгөө илэрхийлэх итгэлийг дэмжинэ.
SEL – Нийгэм, сэтгэл хөдлөлийн сургалт
Өөрийн мэдрэмжээ ойлгох, бусдыг хүндэтгэх, харилцах, хамтран ажиллах, асуудлыг зөв шийдвэрлэх чадварыг хөгжүүлнэ.
Монгол ахуй, өв соёл
Хүүхэд үндэсний өв уламжлал, монгол ахуй, ёс заншлаа танин мэдэж, эх орноороо бахархах сэтгэлгээ төлөвшүүлнэ.
Манлайлал ба багийн ажиллагаа
Хариуцлага хүлээх, шийдвэр гаргах, бусдыг сонсох, багийн зорилгын төлөө хамтран ажиллах чадварыг хөгжүүлнэ.
Спорт, хөдөлгөөн, сорилт
Хүүхдийг идэвхтэй хөдөлгөөнд оролцуулж, тэсвэр хатуужил, зориг, өөрийгөө сорих хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлнэ.
Ном, бүтээлч сэтгэлгээ
Унших сонирхол, төсөөлөн бодох, асуулт асуух, өөрийн санааг илэрхийлэх чадварыг дэмжинэ.
НОМТ хүүхдийн зуслан байгалийн үзэсгэлэнт орчинд хүүхдүүдийг цэвэр агаарт амрааж, байгальтай ойр байх боломжийг бүрдүүлдэг.
Бид хүүхдэд байгалиа хайрлахыг зөвхөн хэлэх бус өөрийн биеэр мэдэрч, оролцож, хамгаалж сурах боломж олгоно.
Мод тарих, орчноо цэвэр байлгах, ус цахилгаанаа хэмнэх, хог хаягдлаа зөв ангилах зэрэг энгийн дадлаас хүүхдийн байгальд хандах хариуцлага эхэлнэ.
Байгальд хайртай хүүхэд — Ирээдүйдээ хариуцлагатай иргэн.
Өнөөгийн хүүхдүүдийн өдөр тутмын амьдралын томоохон хэсгийг гар утас, компьютер, цахим орчин эзэлдэг.
НОМТ-д хүүхэд бодитоор ярилцаж, инээлдэж, тоглож, хамтран бүтээж, шинэ найзтай болж, өөрийн оролцоогоор дурсамж бүтээнэ.
Энэ хугацаанд хүүхэд:
“Би өөрөө чадна.”
“Би найзтай болж чадна.”
“Би үзэл бодлоо хэлж чадна.”
“Би бусадтай хамтарч чадна.”
гэдгээ өөрийн туршлагаар мэдэрнэ.
Зуслангаас буцахдаа хүүхэд зөвхөн зураг, дурсамж авчрахгүй.
Тэр өөрийн ороо хураах, эд зүйлдээ эзэн байх, цагийн хуваарь баримтлах, бусадтай зохицох, асуудлаа ярилцаж шийдвэрлэх, шинэ орчинд дасан зохицох зэрэг амьдралын бодит чадваруудыг өдөр тутмын амьдралаараа суралцсан байна.
Бид хүүхэд бүрт ижил өөрчлөлт гарна гэж амлахгүй.
Харин хүүхэд бүр өөрийн хэмжээнд нэг алхам урагшлах боломжтой орчин бүрдүүлэхийг зорьдог.
Хүүхдээ зусланд явуулах шийдвэр эцэг эхийн хувьд итгэл шаарддаг.
Тиймээс бид хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хоол хүнс, байрлах орчин, багшийн хараа хяналт, хөгжлийн хөтөлбөр, хүүхэд хамгааллыг нэг цогц тогтолцоо гэж үздэг.
Эцэг эхийн бидэнд хүлээлгэн өгсөн хамгийн үнэт зүйл бол хүүхэд.
Тиймээс хүүхэд бүрийг хайрлан хүндэтгэж, аюулгүй байдлыг хамгаалж, аз жаргалтай дурсамжтай буцаах нь бидний хамгийн том хариуцлага юм.
НОМТ бол хүүхэд найзтай болдог газар.
НОМТ бол хүүхэд өөрийгөө сорьдог газар.
НОМТ бол хүүхэд бие дааж сурдаг газар.
НОМТ бол хүүхэд байгальтай нөхөрлөдөг газар.
НОМТ бол хүүхэд өөртөө итгэж эхэлдэг газар.
Хүүхэд насанд өнгөрүүлсэн аз жаргалтай мөчүүд мартагддаггүй.
Тиймээс бид хүүхэд бүрийн зуслангийн өдрүүдийг утга учиртай, аюулгүй, хөгжилтэй, үнэ цэнтэй дурсамж болгохын төлөө ажилладаг.
АМАРНА • СУРАЛЦАНА • НӨХӨРЛӨНӨ • ХӨГЖИНӨ • ДУРСАМЖ БҮТЭЭНЭ
Эрхэм зорилго
Хүүхэд бүрийг:
ЭРҮҮЛ • АЮУЛГҮЙ • АЗ ЖАРГАЛТАЙ • БИЕ ДААСАН • ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ • ХАРИУЦЛАГАТАЙ
иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх.
Бид хүүхдийн академик мэдлэгээс гадна амьдралд хэрэгтэй ур чадвар, зөв хандлага, хүмүүжил, харилцааны чадварыг хөгжүүлэхийг чухалчилдаг.
Алсын хараа
Монголын жишиг боловсролын кампус болон хөгжиж, олон улсын түвшний боловсролын хөтөлбөрийг үндэсний өв уламжлалтай хослуулан хэрэгжүүлэх.
Байгаль орчны бодлого
НОМТ зуслан нь хүүхэд, өсвөр үеийнхэнд байгальтай зөв харилцах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, нөөцийг хэмнэлттэй ашиглах дадал төлөвшүүлэхийн зэрэгцээ өөрийн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахыг эрхэмлэнэ.
Бид “Байгальд ээлтэй зуслан – Хариуцлагатай хүүхэд – Тогтвортой ирээдүй” гэсэн зарчмыг үйл ажиллагаандаа баримтална.
Энэхүү бодлогын зорилго нь зуслангийн үйл ажиллагаанаас хүрээлэн буй орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг урьдчилан сэргийлэх, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хог хаягдал болон бохирдлыг бууруулах, хүүхэд, ажилтнуудын экологийн боловсрол, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэхэд оршино.
Зуслангийн үйл ажиллагаанд хамаарах Монгол Улсын байгаль орчин, ус, хог хаягдал, хөрс, ариун цэвэр, эрүүл ахуйн холбогдох хууль тогтоомж, стандарт, шаардлагыг мөрдөн ажиллана.
Ус, цахилгаан, дулаан болон бусад байгалийн нөөцийг үр ашигтай, хэмнэлттэй хэрэглэж, шаардлагагүй хэрэглээг бууруулах дадлыг хүүхэд, ажилтан бүрд төлөвшүүлнэ.
Ундны болон ахуйн усны эх үүсвэрийг бохирдлоос хамгаалж, усны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавина.
Усны алдагдлыг бууруулах, ус хэмнэх тоног төхөөрөмж, технологийг үе шаттай нэвтрүүлж, хүүхдүүдэд усны үнэ цэнэ, зөв хэрэглээний талаар дадал олгоно.
Зуслангийн хэмжээнд үүсэх хог хаягдлыг эх үүсвэр дээр нь боломжит төрлөөр ангилан ялгаж, зориулалтын цэгт түр хадгалан, эрх бүхий байгууллагатай хамтран тогтмол тээвэрлүүлж, зохих журмын дагуу зайлуулна.
“Бууруулах – Дахин ашиглах – Ангилан ялгах – Дахин боловсруулах” зарчмыг баримтална.
Нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг үе шаттай бууруулж, дахин ашиглах боломжтой бүтээгдэхүүний хэрэглээг дэмжинэ.
Зуслангийн бохир ус, ариутгах татуурга, септик байгууламжийн хэвийн, аюулгүй ажиллагааг хангаж, хөрс болон газрын доорх усанд бохирдол үүсгэхээс урьдчилан сэргийлнэ.
Бохир ус хадгалах болон зайлуулах байгууламжид тогтмол үзлэг, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийж, бохир усыг ил задгай асгахгүй байна.
Хог хаягдал, бохир ус, тос, химийн болон ариутгалын бодис зэрэг хөрс бохирдуулах эрсдэлтэй бүтээгдэхүүнийг зориулалтын нөхцөлд хадгалж, асгаралт, алдагдлаас урьдчилан сэргийлнэ.
Зуслангийн нутаг дэвсгэрт хог хаягдал, хуванцар болон бусад материалыг ил задгай шатаахгүй.
Халаалт, тээвэр, эрчим хүчний хэрэглээнээс үүсэх байгаль орчны нөлөөллийг боломжит хэмжээнд бууруулж, цэвэр болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжинэ.
Зуслангийн нутаг дэвсгэрийн мод, бут, ургамал, хөрсний бүрхэвчийг хамгаалж, жил бүр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна.
Мод, ургамлыг зөвшөөрөлгүй гэмтээх, огтлох, байгалийн тогтоцыг эвдэхээс сэргийлнэ.
Зэрлэг амьтан, шувуу болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалж, хүүхдүүдэд байгальтай хариуцлагатай харилцах дадлыг төлөвшүүлнэ.
Зуслан нь байгаль хамгааллыг зөвхөн аж ахуйн үйл ажиллагаа бус хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн нэг хэсэг болгон хэрэгжүүлнэ.
Хүүхдүүдийн оролцоотойгоор:
“Цахим дэлгэцгүй өдөр”
“Нэг хүүхэд – Нэг ногоон үйл”
Мод, бут тарих, арчлах
Хог ангилан ялгах дадлага
Байгаль танин мэдэх аялал
Ус, цахилгаан хэмнэх аян
Байгаль орчны сэдэвт багийн тэмцээн
Орчны цэвэрлэгээ, тохижилтын өдөр
Дахин ашиглах бүтээлч сургалт
зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж болно.
Зуслан нь эрчим хүчний хэрэглээг бууруулах, үр ашигтай тоног төхөөрөмж ашиглах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг боломжит хэмжээнд нэмэгдүүлэхийг зорилго болгоно.
Ажилтан, хүүхдүүд өрөөнөөс гарахдаа гэрэл, цахилгаан хэрэгслийг унтраах, дулаан болон цахилгааны шаардлагагүй хэрэглээг бууруулах дадлыг мөрдөнө.
Зуслангийн ажилтан бүр энэхүү бодлогыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх үүрэгтэй.
Хүүхдүүдэд байгаль орчны дүрэм, хог ангилан ялгах, ус, эрчим хүч хэмнэх, мод ургамлыг хамгаалах талаар насанд нь тохирсон зааварчилгаа өгнө.
Байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа нөхцөл, эвдрэл, алдагдал, бохирдлыг илрүүлсэн ажилтан удирдлагад нэн даруй мэдээлнэ.
Зуслангийн удирдлага дараах үзүүлэлтийг тогтмол хянаж, бүртгэл хөтөлнө:
Усны хэрэглээ
Цахилгаан, эрчим хүчний хэрэглээ
Үүссэн хог хаягдлын хэмжээ
Ангилан ялгасан хог хаягдлын хэмжээ
Хог тээвэрлэлт, зайлуулалтын бүртгэл
Бохир ус, септик байгууламжийн хяналт
Ундны усны шинжилгээ
Орчны цэвэрлэгээ, ариутгал
Мод, ногоон байгууламжийн арчилгаа
Байгаль орчны сургалт, хүүхдийн оролцоо
Илэрсэн байгаль орчны эрсдэл, зөрчил
Залруулах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Бохир ус алдагдах, септик халих, түлш тос асгарах, усны эх үүсвэр бохирдох, гал түймэр болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх бусад нөхцөл үүссэн үед хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээний төлөвлөгөөтэй байна.
Эрсдэл илэрсэн тохиолдолд эх үүсвэрийг зогсоох, хүүхдийг эрсдэлтэй бүсээс холдуулах, бохирдлын тархалтыг хязгаарлах, холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлэх арга хэмжээг байгууллагын журмын дагуу хэрэгжүүлнэ.
Зуслан нь байгаль орчны гүйцэтгэлээ жил бүр үнэлж, ус, эрчим хүч, хог хаягдал, бохир ус, ногоон байгууламжийн үзүүлэлтийг өмнөх хугацаатай харьцуулан сайжруулах зорилт тавина.
Байгаль орчинд ээлтэй шинэ технологи, сэргээгдэх эрчим хүч, ус хэмнэх шийдэл, дахин ашиглалт болон хог хаягдлыг бууруулах арга хэмжээг үе шаттай нэвтрүүлнэ.
Бид байгалиас зөвхөн хэрэглэгч биш, хамгаалагч байх зарчмыг хүүхэд бүрд төлөвшүүлнэ.
Бидний зорилго:
ЦЭВЭР ОРЧИН – ЦЭВЭР УС – НОГООН ХӨГЖИЛ – ХАРИУЦЛАГАТАЙ ХҮҮХЭД – ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙ
Чанарын бодлого
Хүүхэд бүрийг аюулгүй, эрүүл, ээлтэй, хөгжлийг дэмжсэн орчинд амрааж, тэдний бие бялдар, оюун ухаан, нийгэм-сэтгэл хөдлөл, бие даах чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чанартай үйлчилгээ үзүүлэхэд энэхүү бодлогын зорилго оршино.
Зуслангийн үйл ажиллагааны бүхий л үе шатанд хүүхдийн эрх, аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжлийн хэрэгцээ, эцэг эхийн итгэл, үйлчилгээний чанар-ыг тэргүүлэх зарчим болгоно.
Хүүхдийн нас, хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээг хүндэтгэж, хүүхэд бүрийг ялгаварлан гадуурхахгүй, нэр төр, хувийн орон зай, үзэл бодлыг нь хүндэтгэсэн орчин бүрдүүлнэ.
Хүүхэд зусланд ирэхээс эхлэн буцах хүртэл тээвэр, байр, хоол, сургалт, тоглоом, аялал, спорт болон бусад үйл ажиллагаанд эрсдэлийг урьдчилан үнэлж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог хэрэгжүүлнэ.
Байр, өрөө тасалгаа, ариун цэврийн байгууламж, хоол үйлдвэрлэл, ундны ус, гадна орчинд эрүүл ахуй, цэвэрлэгээ, халдвар хамгааллын шаардлагыг тогтмол мөрдөнө.
Хүүхдийн нас, хоногийн хэрэгцээнд тохирсон шим тэжээлтэй, олон нэр төрлийн хоолоор үйлчилж, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, боловсруулалт, хоол үйлдвэрлэлийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хянана.
Зуслангийн хөтөлбөр нь зөвхөн амралт, зугаа цэнгэлээр хязгаарлагдахгүй бөгөөд хүүхдийн:
бие даах чадвар;
харилцаа, хамтын ажиллагаа;
манлайлал;
бүтээлч сэтгэлгээ;
өөртөө итгэх итгэл;
нийгэм-сэтгэл хөдлөлийн чадвар;
байгаль, эх орон, уламжлалаа хайрлах хандлагыг хөгжүүлэхэд чиглэнэ.
Багш, бүлгийн удирдагч, эмч, тогооч, үйлчилгээний болон бусад ажилтныг ажлын байрны шаардлагад нийцүүлэн сонгон шалгаруулж, хүүхэд хамгаалал, анхны тусламж, харилцаа, ёс зүй, аюулгүй ажиллагааны чиглэлээр тогтмол сургаж хөгжүүлнэ.
Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэл, дарамт, дээрэлхэлт, үл хайхрах байдал болон зохисгүй харилцааг үл тэвчих зарчим баримтална. Илэрсэн болон сэжиглэгдсэн тохиолдлыг шуурхай мэдээлэх, бүртгэх, холбогдох журмын дагуу шийдвэрлэх тогтолцоотой байна.
Зуслангийн хөтөлбөр, хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, онцгой нөхцөл байдал болон шаардлагатай бусад мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчид үнэн зөв, шуурхай хүргэнэ.
Зуслан нь үйлчилгээний чанарыг дараах үндсэн чиглэлээр тогтмол хянаж үнэлнэ:
Хүүхдийн аюулгүй байдал
Хүүхэд хамгаалал
Эрүүл мэнд, анхны тусламж
Хоол үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал
Байр, орчны эрүүл ахуй
Сургалт, хөгжлийн хөтөлбөрийн чанар
Багш, ажилтны ёс зүй, хариуцлага
Хүүхдийн сэтгэл ханамж
Эцэг эх, асран хамгаалагчийн сэтгэл ханамж
Осол, эрсдэл, зөрчлийн бүртгэл ба залруулах арга хэмжээ
Ээлж бүрийн төгсгөлд үйл ажиллагаанд үнэлгээ хийж, илэрсэн зөрчил, санал хүсэлт, эрсдэлийн шалтгааныг тодорхойлон залруулах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
Зуслан нь:
“АЮУЛГҮЙ ХҮҮХЭД – ЧАНАРТАЙ ХӨТӨЛБӨР – ХАРИУЦЛАГАТАЙ БАГ – СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ ЭЦЭГ ЭХ”
гэсэн чанарын үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.
Бид хүүхэд бүрийг зуслангаас буцахдаа шинэ зүйл сурсан, шинэ найзтай болсон, бие даах чадвар нь нэмэгдсэн, өөртөө итгэх итгэл нь сайжирсан, аз жаргалтай дурсамжтай болсон байх үр дүнд хүргэхийг зорин ажиллана.
Зуслангийн удирдлага нь чанарын бодлогын хэрэгжилтийг тогтмол үнэлж, хүүхэд, эцэг эх, ажилтны санал хүсэлт, хяналт-шинжилгээний үр дүн, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн үйлчилгээ, хөтөлбөр, орчин, хүний нөөц, аюулгүй ажиллагааны тогтолцоог жил бүр тасралтгүй сайжруулна.
Бидний чанарын зорилго:
Хүүхэд бүрийг аюулгүй байлгаж, хүүхэд бүрт хөгжлийн бодит өөрчлөлт бий болгож, эцэг эх бүрийн итгэлийг даах үйлчилгээ үзүүлэх.
Үнэт зүйлс
Стандарт / Гэрчилгээ