Хөвсгөл аймгийн "Урандөш" хүүхдийн зуслан
5.0Хөвсгөл

Хөвсгөл аймгийн "Урандөш" хүүхдийн зуслан

Зун цагийн аз жаргал зуслангаас эхэлнэ.

1/6

Эхлэх үнэ

Тодорхойгүй

Нээлттэй ээлж

Удахгүй

Сул суудал

Дүүрсэн

Насны ангилал

6-18

Ээлжийн хуваарь

7 ээлж
1-р ээлж06.15 — 06.21
6-18 нас

1-р ээлж / 6 хоног /

Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих хөтөлбөр:

350,000
2-р ээлж06.24 — 06.30
6-18 нас

2-р ээлж / 6 хоног /

Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих хөтөлбөр:

350,000
3-р ээлж07.02 — 07.08
6-18 нас

3-р ээлж / 6 хоног /

Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих хөтөлбөр:

350,000
4-р ээлж07.17 — 07.23
6-18 нас

4-р ээлж / 6 хоног /

Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих хөтөлбөр:

400,000
5-р ээлж07.25 — 07.31
6-18 нас

5-р ээлж / 6 хоног /

Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих хөтөлбөр:

350,000
6-р ээлж08.03 — 08.09
6-18 нас

6-р ээлж / 6 хоног /

Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих хөтөлбөр:

350,000
7-р ээлж08.12 — 08.18
6-18 нас

7-р ээлж / 6 хоног /

Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих хөтөлбөр:

350,000

Захирлын мэндчилгээ

Д.Бямбадалай

Д.Бямбадалай

Гүйцэтгэх захирал

"УРАНДӨШ" ЗУСЛАНГИЙН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт эцэг эхчүүд, хүүхдүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Манай "Урандөш" хүүхдийн зуслан нь 1980 оноос хойш хүүхэд бүрийн хөгжил, боловсрол, зөв төлөвшлийг дэмжих зорилгоор тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнгөрсөн хугацаанд олон зуун хүүхэд манай зусланд амарч өөртөө итгэх итгэл, шинэ найз нөхөд, мэдлэг туршлагыг олж авсан нь бидний бахархал юм. Туршлагатай багш, хамт олон хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй байдал, тав тух, хөгжлийг нэн тэргүүнд тавин ажиллаж байна.

"Урандөш" зуслан нь хүүхэд бүрийн хөгжил, авьяас чадвар, нөхөрлөлийг эрхэмлэн дэмжиж, мартагдашгүй сайхан дурсамжийг хамтдаа бүтээсээр байх болно.
Та бүхний хүсэл мөрөөдөл биелж, сурлага хөдөлмөр нь арвин, аз жаргал инээд хөөрөөр дүүрэн жил байх болтугай.

Ирээдүйн эзэд болсон хүүхдэд багачуудыгаа хөгжилтэй, үр бүтээлтэй, дурсамж дүүрэн зуны зусландаа ирэхийг урьж байна.

ДУРСАМЖ ДҮҮРЭН ЗУНЫ АДАЛ ЯВДАЛ БИДНИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА.

Зуслангийн танилцуулга

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Эрчмийн нурууны ар бие Мөрөн голын хөвөөн дэх байгалийн үзэсгэлэнт "Их чигж" хэмээх газар Мөрөн хотоос 18 км зайд байрладаг. "Урандөш" хүүхдийн зуслан нь 46 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

Манай зуслан нь уул, ус ургамал модоор хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэн цогцолсон газарт үйл ажиллагаагаа явуулдаг онцлогтой. 

2026 оны зорилго: Hүүхэд бүрийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, бие даах чадвар, хамтран ажиллах хандлагыг хөгжүүлж, эх оронч үзэл, байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлэхэд чиглэсэн эрүүл, аюулгүй, чанартай амралт, хүмүүжлийн үйл ажиллагааг зохион байгуулна.
Зорилт:
* Хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх.
* Эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх.
* Нөхөрлөл, хамтын ажиллагааг дэмжих.
* Урлаг, спорт, танин мэдэхүйн үйл ажиллагааг өргөжүүлэх.
* Байгаль орчноо хайрлан хамгаалах зөв хандлагыг төлөвшүүлэх.

Эрхэм зорилго

Хүүхэд багачуудыг байгалийн сайхан, цэвэр агаарт амарч тухлахын зэрэгцээ хөгжих боломжийг бүрдүүлж, чанартай үйлчилгээ үзүүлэх.

Алсын хараа

Стандартын шаардлага хангасан орчнтой, жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг, хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн хөтөлбөртэй, эрүүл аюулгүй, ээлтэй зуслан болох.

Байгаль орчны бодлого

"УРАНДӨШ" ЗУСЛАНГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО
Бид байгаль орчноо хайрлан хамгаалж, хүүхэд багачуудад экологийн боловсрол олгохыг эрхэм зорилгоо болгон ажиллана.
Үүнд:
• Байгалийн нөөцийг хэмнэлттэй, зөв зохистой ашиглах;
• Хог хаягдлыг ангилан ялгаж, орчны цэвэр байдлыг хангах;
• Ус, цахилгаан болон бусад нөөцийн хэрэглээг хэмнэх;
• Ногоон байгууламжийг хамгаалж, мод тарих, арчлах ажлыг дэмжих;
• Хүүхэд багачуудад байгаль орчноо хайрлан хамгаалах зөв дадал төлөвшүүлэх;
• Байгальд ээлтэй үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, экологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх;
• Байгалийн унаган төрх, амьтан ургамлын амьдрах орчныг хамгаалах.
Бид байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулж, ирээдүй хойч үедээ цэвэр, эрүүл орчныг өвлүүлэн үлдээхийн төлөө хариуцлагатай ажиллана.

Чанарын бодлого

"УРАНДӨШ" ЗУСЛАНГИЙН ЧАНАРЫН БОДЛОГО
Бид хүүхэд бүрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжил төлөвшлийг нэн тэргүүнд тавьж, чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорин ажиллана.
Үүнд:
• Хүүхдэд ээлтэй, аюулгүй, эрүүл орчин бүрдүүлэх;
• Хүүхэд бүрийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах;
• Ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэжлийн баг хамт олноор үйлчлэх;
• Эцэг эх, асран хамгаалагчдын санал хүсэлтийг хүндэтгэн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах;
• Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг хэрэгжүүлж, хүүхдэд зөв дадал төлөвшүүлэх;
• Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг эрхэмлэн дэмжих.
Бид хүүхэд бүрийг аз жаргалтай амарч, аюулгүй хөгжих боломжийг бүрдүүлсэн чанартай үйлчилгээ үзүүлэхийн төлөө тууштай ажиллана.

Үнэт зүйлс

  • 01
    Нөхөрлөл
  • 02
    Хариуцлага
  • 03
    Чадвар
  • 04
    Зөв дадал
  • 05
    Ёс суртахуун

Стандарт / Гэрчилгээ

  • 01
    ISO 9001:2015 / MNS ISO 9001:2016

Ээлжийн зураг

Зуслангийн сүүлийн үеийн зураг, бичлэгүүд.