Өвгөнжаргалант
ШинэБаянхонгор

Өвгөнжаргалант

Хүүхдийн бүрийн хөгжлийг дэмжиж авьяасыг нээнэ.

1/1

Эхлэх үнэ

Үнэ тодорхой болмогц мэдэгдье

Ээлж

Ирэх ээлж бэлтгэгдэж байна

Сул суудал

Ээлж зарлагдаагүй

Насны ангилал

5-18

Ээлжийн хуваарь

Одоогоор ээлжийн мэдээлэл ороогүй байна.

Захирлын мэндчилгээ

Н. Мэндбаяр

Н. Мэндбаяр

Ерөнхий захирал

Эрхэм хүндэт үе үеийн зуслангийн удирдлага, багш, ажилтан, ахмад үеийн төлөөлөл, эцэг эхчүүд, хүүхэд багачууд аа!

Та бүхэндээ Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Зуун жилийн түүх гэдэг бол зөвхөн он цагийн хэлхээс биш. Энэ бол хэдэн үеийн хүүхдийн инээд хөөр, нөхөрлөл, анхны бие даасан алхам, шинэ зүйл сурсан мөч, насан туршийн дурсамжаар бүтсэн үнэт өв билээ.

Хүүхдийн зуслан бол хүүхэд бүр өөрийнхөөрөө байж, найз нөхөдтэй болж, байгаль дэлхийтэй ойртон танилцаж, хөдөлмөрлөж, бүтээж, суралцаж, өөрийгөө нээдэг онцгой орчин юм.

Өвгөнжаргалант зуслан ч энэ сайхан уламжлалын нэг хэсэг болон олон жилийн турш хүүхэд багачуудынхаа хөгжих, төлөвших, мөрөөдлөө тээх орон зай байсаар ирсэндээ бид бахархдаг.

Өнөөдөр бид өнгөрсөн зуун жилийн түүхээ хүндэтгэн дурсахын зэрэгцээ ирэх зуун жилийн зуслангийн хөгжлийн тухай бодох учиртай.

Ирээдүйн хүүхдийн зуслан бол зөвхөн амарч, зугаалах газар бус, хүүхдийн оролцоо, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээ, амьдрах ухаан, манлайллыг хөгжүүлдэг хүүхэд төвтэй хөгжлийн орчин байх ёстой.

Зуслангийн танилцуулга

“Өвгөнжаргалант” зуслан нь 1962 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 64 жилийн түүхтэй. Тус хүүхдийн зуслан нь Баянхонгор аймгийн төвөөс 70км-т Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант 3-р багийн нутаг Түйн голын ай сав болох Хангай нурууны дархан цаазат байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн газарт оршдог бөгөөд улсын хэмжээнд хувьчлагдаагүй үлдсэн 5 зуслангийн нэг бөгөөд улсын төсвөөс нэг ч төгрөгний татаас авдаггүй өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг болно.

Тус зуслан нь 6-р сараас 9-р сарыг дуустал үйл ажиллагаагаа явуулдаг ба нэг ээлжиндээ 5-6 бүлэгт 250-300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Бүлгийн удирдагч багш нар нь жилд 2-оос доошгүй сургалтаар чадваржсан, мэргэжлийн сертификаттай 5-аас доошгүй жил ажилласнаараа давуу талтай.

Эрхэм зорилго

Хүүхэд, залуучууд өсвөр үеийнхний амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлж, авьяас чадварыг нээн хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөөр үйлчилж, хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд амарч, хөгжих боломжоор хангах

Алсын хараа

Орчин үеийн технологи, шинэлэг арга барил, хүүхэд төвтэй хөтөлбөрийг хослуулсан шилдэг зуслан болох. Аюулгүй, тав тухтай, байгальд ээлтэй орчныг бүрдүүлж, хүүхдийн хөгжлийг бүх талаар дэмжих. Монголд төдийгүй олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн хүүхдийн зуслан болох.

Байгаль орчны бодлого

Байгаль орчныг хамгаалах, нөөцийг хэмнэлттэй ашиглах, хог хаягдлыг бууруулах зарчмыг үйл ажиллагаандаа мөрдөнө. Байгальд ээлтэй хэрэглээ, хог ангилан ялгах дадлыг хүүхэд бүрт хэвшүүлнэ. Зуслангийн орчны цэвэр, эрүүл, экологийн тэнцвэртэй байдлыг хадгална.

Чанарын бодлого

Манай зуслан нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, хөгжил, сэтгэл ханамжийг эрхэмлэн чанартай үйлчилгээ үзүүлнэ. Хөтөлбөр, сургалт, үйл ажиллагааг хүүхдийн нас, онцлогт тохируулан мэргэжлийн түвшинд зохион байгуулна. Үйлчилгээний чанарыг тогтмол үнэлж, сайжруулан ажиллана.

Үнэт зүйлс

  • 01
    Нөхөрлөл
  • 02
    Хариуцлага
  • 03
    Чадвар
  • 04
    Зөв дадал
  • 05
    Ёс суртахуун

Стандарт / Гэрчилгээ

  • 01
    ISO 9001:2015 / MNS ISO 9001:2016