Сургалт
Сургалт, хөгжлийн хөтөлбөрүүд
Зуслангуудын явуулдаг сургалт, хөгжлийн хөтөлбөрүүд — ангиллаар нь шүүж, зорилго, агуулга, төлбөрийг нь нэг дор харна.
Мөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан · 5-оос 12-р анги
Үкүлэлэ, гитар хөгжмийн клуб
Энэ клубээр дамжуулан хөгжмийн хэмнэл, аялгууг мэдэрч сурах, энгийн аккорд болон дууг тоглох, өөрийгөө хөгжмөөр илэрхийлэх чадварт суралцана. Мөн хүүхдүүдийг тэвчээртэй, тууштай байхад төлөвшүүлэхийн зэрэгцээ бусадтай хамтран хөгжимдөх, багаар ажиллах, өөртөө итгэх чадварыг хөгжүүлнэ. Насны ангилалд нь тохируулан энгийнээс ахисан түвшний дасгал, дуу болон сонирхолтой хөгжмийн үйл ажиллагаануудыг зохион байгуулах боломжтой.
X/13 – V/20 · 15 сул суудал
180,000₮-с эхлэн
ДэлгэрэнгүйМөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан · 4-оос 12-р анги
Life skill амьдрах ухааны клуб
Амьдрах ухааны клубийн зорилго нь хүүхдүүдэд өдөр тутмын болон онцгой нөхцөлд хэрэг болох мэдлэг, ур чадваруудыг эзэмшүүлэхэд оршино. Энэ клубээр дамжуулан уяа зангилаа, анхны тусламж болон бие даах, бусадтай хамтран ажиллах, аливаа нөхцөл байдалд өөрийгөө болон бусдыг хамгаалах чадварт суралцана. Насны ангилалд нь тааруулж энгийн хөтөлбөрүүд орох боломжтой.
X/13 – V/20 · 19 сул суудал
180,000₮-с эхлэн
ДэлгэрэнгүйМөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан · 1-р анги
Монгол Каллиграф клуб
Сурагчдыг каллиграфын үндсэн ойлголт, бичлэгийн соёлд сургаж, гарын бичгийн гоо зүй, анхаарал төвлөрөл, тэвчээр, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх.
X/13 – V/20
180,000₮-с эхлэн
ДэлгэрэнгүйМөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан · 2-оос 5-р анги
Хятад хэлний клуб
Зорилго: Мөрөөдөл олон улсын хүүхдийн зуслангийн Хятад амрагч хүүхдүүдийг хариуцан ажилладаг Т.Сэрмүн багш хүүхдүүдэд сонирхолтой арга барилаар Хятад хэлийг заана. Мэндлэх, өөрийгөө танилцуулах Тоо, өнгө, найз нөхөд Өдөр тутмын үгс (хоол, тоглоом, амьтан) Дуу, хөдөлгөөн, тоглоом Энгийн өгүүлбэр хэлэх
X/13 – V/20 · 10 сул суудал
120,000₮-с эхлэн
ДэлгэрэнгүйМөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан · 1-оос 9-р анги
Сornhole клуб
Dream Cornhole клуб нь хүүхдийн бие бялдар, сэтгэлзүй, оюуны хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой спорт болон хүмүүжлийн хөтөлбөр юм. Мөрөөдөл зуслангийн багш нар 2023 оноос жил бүр улсын тэмцээнд орж хүрэл болон алтан медаль авч байсан туршлагатай. Сornhole гэх сонирхолтой, хялбар сурч болох спортын тусламжтайгаар хүүхдүүдийг: Багаар ажиллах Анхаарлаа төвлөрүүлэх Сэтгэлзүйн тэвчээртэй болох Биеийн зөв хөдөлгөөн, зохицол сайжруулах Өөртөө итгэлтэй, тэсвэртэй болгоход чиглүүлдэг
X/13 – V/20 · 20 сул суудал
180,000₮-с эхлэн
ДэлгэрэнгүйМөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан · 1-р анги
Бүжгийн клуб
Зорилго: Сурагчдын биеийн хөгжил, хэмнэл мэдрэх чадвар, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, багийн уялдаа холбоо-г хөгжим, хөдөлгөөнд суурилсан аргаар хөгжүүлэх.
X/13 – V/20 · 20 сул суудал
180,000₮-с эхлэн
ДэлгэрэнгүйМөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан · 1-оос 5-р анги
Зан төлөв, харилцааны клуб (SEL)
SEL - Social Emotional Learning зорилго: Нийгмийн сэтгэл хөдлөлийн суралцахуй нь хүүхэд, өсвөр үеийхэнд өөрийгөө болон бусдыг ойлгох, сэтгэлээ удирдах, зөв шийдвэр гаргах, харилцаа холбоогоо хөгжүүлэх зэрэг амьдралын зайлшгүй хэрэгтэй чадваруудыг олгодог боловсролын арга зүй юм. Уг хөтөлбөрийг тоглоомын арга дээр суурилж явуулдагаараа онцлог байдаг.
X/13 – V/20
180,000₮-с эхлэн
ДэлгэрэнгүйМөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан · 1-оос 5-р анги
Логик тоглоомын клуб
Зорилго: Хүүхэд тоглож байх үедээ “жинхэнэ өөрийнхөөрөө” байж чаддаг бөгөөд тоглоомоор дамжуулж хүүхдийг нээж, анги хамт олныг идэвхжүүлэн эрчилж, синержи - эв нэгдлийг үүсгэх нь хамгийн үр дүнтэй арга юм.
X/13 – V/20
160,000₮-с эхлэн
ДэлгэрэнгүйМөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан · 1-оос 5-р анги
Унших, ярих чадварын клуб
Зорилго: Унших, ярих чадварын клуб нь хүүхдийг номноос зугтдаггүй, харин нөхөрлөдөг, дуртай болгох зорилготой бөгөөд хөтөлбөрийн төгсгөлд хүүхэд бүр өөрийн зохиосон үлгэрийн номтой болно. Уг хөтөлбөрийг бид Loud Library чимээтэй номын санд явуулдаг бөгөөд хүүхдүүд богино хэмжээний үлгэр унших, уншсан үлгэрээ бусадтай хуваалцах, ярилцах зэргээр өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсоход суралцдаг.
X/13 – V/13 · 20 сул суудал
200,000₮-с эхлэн
Дэлгэрэнгүй
Мөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан · 2-оос 12-р анги
BusinessKids
BUSINESSKIDS ГЭЖ ЮУ ВЭ? BusinessKids бол хүүхдийн бизнес, энтрепренер сэтгэлгээг багаас нь бодит туршлагаар хөгжүүлдэг олон улсын хөтөлбөр юм. Хөтөлбөрийн гол зарчим нь хүүхдэд бизнесийн тухай зөвхөн онол заах бус, өөрөөр нь бизнес хийлгэх замаар сургах явдал юм. Хүүхдүүд насандаа тохирсон тоглоом, идэвхтэй дасгал, багийн ажил, төсөл, жижиг бизнесээр дамжуулан санаа гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээ бүтээх, хэрэглэгчээ ойлгох, үнэ тогтоох, маркетинг хийх, борлуулах, орлого зардлаа тооцох зэрэг бизнесийн үндсэн үйл явцыг өөрсдөө хийж үзнэ. Хийх явцдаа алдаа гаргаж, түүнийгээ засаж, дахин туршиж, санаагаа бодит үр дүн болгох туршлага хуримтлуулна. BusinessKids-ийн зорилго нь хүүхэд бүрийг заавал бизнес эрхлэгч болгох бус, бизнес эрхлэх боломж өөрт нь бий гэдгийг мэддэг, өөрийн санаа болон чадвартаа итгэдэг, эхлүүлэхээс айдаггүй хүн болгон хөгжүүлэх явдал юм. Хөтөлбөрийн шат ахих тусам хүүхэд тоглоом, дасгалаас төсөл рүү, төслөөс өөрийн бизнесийн санаагаа хөгжүүлэх рүү шилжиж, цаашлаад бодит бизнес болгон зах зээлд гаргах хүртэл хөгжих боломжтой. BUSINESSKIDS-ИЙН ХӨТӨЛБӨР ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ? BusinessKids нь нэг удаагийн бизнесийн сургалт биш. Хүүхэд нас, хөгжлийн түвшиндээ тохирсон хөтөлбөрөөр бизнесийн ойлголттой танилцахаас эхлээд өөрийн санааг төсөл, цаашлаад бодит бизнес болгон хөгжүүлэх хүртэл шатлан ахих хөгжлийн систем юм. Сурна → Хийж үзнэ → Бүтээнэ → Туршина → Зарна → Сайжруулна → Өрсөлдөнө → Дараагийн түвшинд ахина BUSINESSKIDS-Д ХААНА СУРАЛЦАХ ВЭ? BusinessKids-ийн сургалтад хамрагдахдаа та өөрийн гэр, сургууль, ажлын байршилд хамгийн ойр салбараа сонгон бүртгүүлэх боломжтой. Салбараа сонгоорой Soyombo салбар: Төв номын сангийн эсрэг талд Соёмбо тауэрийн 5 давхарт, 72007301, Link EduPark салбар: БНСУ-н элчингийн урд EduPark төвийн 2 давхарт, 88086681, Link NewGen салбар: Шинэ олимп гүүрний хажууд 28А, United Center байр, 1 давхар, 72007303, Link BayanMongol салбар: БЗД, 36-р хороо, БаянМонгол хороолол, 402-р байр, 2 тоот, 72007307, Link Darkhan салбар: Дархан уул аймаг, Дархан хот, 99215758, Link Erdenet салбар: Эрдэнэт хот, 5-р микрт, LOTUS TANG 2 давхарт 201 тоот, 90071801, Link Arkhangai салбар: Архангай, Цэцэрлэг хот, SJ mall төвийн 1 давхарт, 72007304, Link Khuvsgul салбар: Хөвсгөл, Мөрөн хот, 88012542, Link
X/07 – X/07 · 15 сул суудал
350,000₮-с эхлэн
Дэлгэрэнгүй
Мөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан · 1-р анги
Cooking хоолны клуб
Хүүхдийн хоолны клубийн зорилго нь тэдэнд эрүүл хооллолтын талаар мэдлэг олгож, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд оршино. Мөн өөрийн гараар энгийн хоол, зууш бэлтгэж сурах замаар бие даах чадвар болон хоол хийхэд сонирхолтой хандлагыг бий болгоно.
X/07 – XII/11
180,000₮-с эхлэн
Дэлгэрэнгүй