Бүх сургалт

Сургалт · Мөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан

Унших, ярих чадварын клуб

1-оос 5-р ангиX/13 – V/1320 сул суудал

Зорилго

Зорилго:

Унших, ярих чадварын клуб нь хүүхдийг номноос зугтдаггүй, харин нөхөрлөдөг, дуртай болгох зорилготой бөгөөд хөтөлбөрийн төгсгөлд хүүхэд бүр өөрийн зохиосон үлгэрийн номтой болно. Уг хөтөлбөрийг бид Loud Library чимээтэй номын санд явуулдаг бөгөөд хүүхдүүд богино хэмжээний үлгэр унших, уншсан үлгэрээ бусадтай хуваалцах, ярилцах зэргээр өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсоход суралцдаг.

Сургалтын хөтөлбөр

Үндсэн агуулга

Зурагт ном, үлгэр унших, сонсох

Асуулт - хариултаар ойлголтоо илэрхийлэх

Богино өгүүлбэрээр ярих

Дүрд тоглох, түүх зохиох

Найзын яриаг сонсож хүндэтгэх

Үлгэр зохиох

Зохиосон үлгэрийн зураг зурах

Өөрийн үлгэрийн номыг бүтээх

Хүлээгдэх үр дүн

*- Ном унших сонирхол нэмэгдэнэ

*- Үгийн сан баяжна

*- Ярих айдас багасна

*- Өөртөө итгэлтэй болно

*- Ангийн харилцаа сайжирна

*- Бүтээлч сэтгэлгээ тэлж, хийж болдог юм байна гэсэн итгэлтэй болно.