Сургалт · Мөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан
Life skill амьдрах ухааны клуб
Зорилго
Амьдрах ухааны клубийн зорилго нь хүүхдүүдэд өдөр тутмын болон онцгой нөхцөлд хэрэг болох мэдлэг, ур чадваруудыг эзэмшүүлэхэд оршино. Энэ клубээр дамжуулан уяа зангилаа, анхны тусламж болон бие даах, бусадтай хамтран ажиллах, аливаа нөхцөл байдалд өөрийгөө болон бусдыг хамгаалах чадварт суралцана. Насны ангилалд нь тааруулж энгийн хөтөлбөрүүд орох боломжтой.
Сургалтын хөтөлбөр
Хөтөлбөрийн бүтэц:
1. Анхны тусламж
Осол, гэмтэлд түргэн тусламж үзүүлэх үндсэн арга
Шарх боох, цус тогтоох, хугарал хөдөлгөөнгүй болгох техник
Гал, цахилгаан, усны ослоос урьдчилан сэргийлэх дадал
2. Зүг чиг олох
Нар, сүүдэр, од, байгалийн шинж тэмдгээр зүг чиг тогтоох
Газрын зураг, луужин ашиглан зөв байрлалаа тодорхойлох
3. Гал гаргах ба ус олборлох
Байгалийн нөхцөлд гал гаргах энгийн аргууд
Ус цуглуулах, шүүх, ариутгах аргачлал
Аюулгүй байдлыг хангах болон байгальд ээлтэй хэрэглээ
4. Гэрийн хэрэгцээ ба аюулгүй байдал
Гэр орноо зөв зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах дадал
Галын аюул, цахилгааны ослоос хамгаалах арга
Өдөр тутмын жижиг засвар үйлчилгээ, зохион байгуулалт
5. Хувийн зохион байгуулалт ба өдөр тутмын ур чадвар
Цагийн менежмент, хувийн хариуцлага
Өдөр тутмын бие даах чадвар, шийдвэр гаргах дадал
