Бүх сургалт

Сургалт · Мөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан

BusinessKids

2-оос 12-р ангиX/07 – X/0715 сул суудал
BusinessKids

Зорилго

BUSINESSKIDS ГЭЖ ЮУ ВЭ?

  • BusinessKids бол хүүхдийн бизнес, энтрепренер сэтгэлгээг багаас нь бодит туршлагаар хөгжүүлдэг олон улсын хөтөлбөр юм. Хөтөлбөрийн гол зарчим нь хүүхдэд бизнесийн тухай зөвхөн онол заах бус, өөрөөр нь бизнес хийлгэх замаар сургах явдал юм.

  • Хүүхдүүд насандаа тохирсон тоглоом, идэвхтэй дасгал, багийн ажил, төсөл, жижиг бизнесээр дамжуулан санаа гаргах, бүтээгдэхүүн үйлчилгээ бүтээх, хэрэглэгчээ ойлгох, үнэ тогтоох, маркетинг хийх, борлуулах, орлого зардлаа тооцох зэрэг бизнесийн үндсэн үйл явцыг өөрсдөө хийж үзнэ. Хийх явцдаа алдаа гаргаж, түүнийгээ засаж, дахин туршиж, санаагаа бодит үр дүн болгох туршлага хуримтлуулна.

  • BusinessKids-ийн зорилго нь хүүхэд бүрийг заавал бизнес эрхлэгч болгох бус, бизнес эрхлэх боломж өөрт нь бий гэдгийг мэддэг, өөрийн санаа болон чадвартаа итгэдэг, эхлүүлэхээс айдаггүй хүн болгон хөгжүүлэх явдал юм. Хөтөлбөрийн шат ахих тусам хүүхэд тоглоом, дасгалаас төсөл рүү, төслөөс өөрийн бизнесийн санаагаа хөгжүүлэх рүү шилжиж, цаашлаад бодит бизнес болгон зах зээлд гаргах хүртэл хөгжих боломжтой.

BUSINESSKIDS-ИЙН ХӨТӨЛБӨР ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ?

BusinessKids нь нэг удаагийн бизнесийн сургалт биш. Хүүхэд нас, хөгжлийн түвшиндээ тохирсон хөтөлбөрөөр бизнесийн ойлголттой танилцахаас эхлээд өөрийн санааг төсөл, цаашлаад бодит бизнес болгон хөгжүүлэх хүртэл шатлан ахих хөгжлийн систем юм.

Сурна → Хийж үзнэ → Бүтээнэ → Туршина → Зарна → Сайжруулна → Өрсөлдөнө → Дараагийн түвшинд ахина

BUSINESSKIDS-Д ХААНА СУРАЛЦАХ ВЭ?

BusinessKids-ийн сургалтад хамрагдахдаа та өөрийн гэр, сургууль, ажлын байршилд хамгийн ойр салбараа сонгон бүртгүүлэх боломжтой.

Салбараа сонгоорой

Soyombo салбар: Төв номын сангийн эсрэг талд Соёмбо тауэрийн 5 давхарт, 72007301, Link

EduPark салбар: БНСУ-н элчингийн урд EduPark төвийн 2 давхарт, 88086681, Link

NewGen салбар: Шинэ олимп гүүрний хажууд 28А, United Center байр, 1 давхар, 72007303, Link

BayanMongol салбар: БЗД, 36-р хороо, БаянМонгол хороолол, 402-р байр, 2 тоот, 72007307, Link

Darkhan салбар: Дархан уул аймаг, Дархан хот, 99215758, Link

Erdenet салбар: Эрдэнэт хот, 5-р микрт, LOTUS TANG 2 давхарт 201 тоот, 90071801, Link

Arkhangai салбар: Архангай, Цэцэрлэг хот, SJ mall төвийн 1 давхарт, 72007304, Link

Khuvsgul салбар: Хөвсгөл, Мөрөн хот, 88012542, Link