Сургалт · Мөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан
Сornhole клуб
Зорилго
Dream Cornhole клуб нь хүүхдийн бие бялдар, сэтгэлзүй, оюуны хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой спорт болон хүмүүжлийн хөтөлбөр юм. Мөрөөдөл зуслангийн багш нар 2023 оноос жил бүр улсын тэмцээнд орж хүрэл болон алтан медаль авч байсан туршлагатай. Сornhole гэх сонирхолтой, хялбар сурч болох спортын тусламжтайгаар хүүхдүүдийг:
Багаар ажиллах
Анхаарлаа төвлөрүүлэх
Сэтгэлзүйн тэвчээртэй болох
Биеийн зөв хөдөлгөөн, зохицол сайжруулах
Өөртөө итгэлтэй, тэсвэртэй болгоход чиглүүлдэг
Сургалтын хөтөлбөр
1.Суурь мэдлэг, дүрмийн хөтөлбөр
Самбар болон уутны стандарт хэмжээ, байрлалыг танилцуулах
Шинэ гишүүдэд Cornhole-ийн дүрэм, тоглолтын үндсийг ойлгуулах
Шидэлтийн байрлал, зай тохируулах стратеги
Өрсөлдөгчийн сул тал ашиглах тактик
2.Өрсөлдөөнт тоглолт, тэмцээний хөтөлбөр
Цагийн хязгаар бүхий тоглолт, тэмцээний дүрэм, зан чанарыг ойлгуулах
Өрсөлдөгчийн тактик дүгнэх, дотоодын тэмцээн, хурдан тоглолт
3.Ур чадварын хөгжүүлэлт
Өндөр нарийн шидэлт, байрлал тохируулах дасгал
Нарийн шидэлтийн сорил, оновчтой байрлал, уутны зайг тохируулах дасгал
