Сургалт · Мөрөөдөл Олон Улсын хүүхдийн зуслан
Үкүлэлэ, гитар хөгжмийн клуб
Зорилго
Энэ клубээр дамжуулан хөгжмийн хэмнэл, аялгууг мэдэрч сурах, энгийн аккорд болон дууг тоглох, өөрийгөө хөгжмөөр илэрхийлэх чадварт суралцана. Мөн хүүхдүүдийг тэвчээртэй, тууштай байхад төлөвшүүлэхийн зэрэгцээ бусадтай хамтран хөгжимдөх, багаар ажиллах, өөртөө итгэх чадварыг хөгжүүлнэ. Насны ангилалд нь тохируулан энгийнээс ахисан түвшний дасгал, дуу болон сонирхолтой хөгжмийн үйл ажиллагаануудыг зохион байгуулах боломжтой.
Сургалтын хөтөлбөр
1.Хөгжмийн анхан шатны мэдлэг
Үкүлелегийн бүтэц, эд анги болон зөв барих арга
Хөгжмийн хэмнэл, цохилт, аялгууны үндсэн ойлголт
2. Аккорд ба тоглох үндсэн техник
Үкүлеле чавхдас татах болон цохилтын үндсэн техник
Хурууны байрлал, гарын зөв хөдөлгөөнийг хөгжүүлэх дасгал
3. Дуу тоглож сурах
Энгийн, хүүхдэд тохиромжтой дуунуудыг аккордоор тоглох
Тоглож буй хөгжмөө дагаж дуулах, хэмнэлээ зөв хадгалах чадвар
4. Хамтран хөгжимдөх ба бүтээлч чадвар
Хөгжмийн хэмнэл, сонсгол болон ой тогтоолтыг хөгжүүлэх
Өөрийн сонирхсон дууг сонгох, энгийн байдлаар өөрчлөн тоглох
5. Тайзны ур чадвар ба өөрийгөө илэрхийлэх
Олны өмнө хөгжим тоглох, өөртөө итгэлтэй байх дадал
Сурсан дуу, ур чадвараа бусдад толилуулах, клубийн жижиг тоглолт зохион байгуулах
