Joyful Family Camp
ШинэТөв

Joyful Family Camp

Инээд хөөр, шинэ нөхөрлөл, шинэ мэдлэгт шамдан хамтаа хөгжилтэй зуныг өнгөрүүлцгээе

1/9

Эхлэх үнэ

Ирэх улирлын үнэ зарлагдаагүй

Ээлж

Энэ улирлын ээлж дууссан

Сул суудал

Ээлж зарлагдаагүй

Насны ангилал

6-18

Ээлжийн хуваарь

2 ээлж · бүртгэл хаагдсан
07.13 — 07.19
−10%6-18 нас

1-р ээлж / 6 хоног /

24 цаг камер

567,000₮630,000₮63,000₮ хэмнэнэ
07.20 — 07.26
−10%6-18 нас

2-р ээлж / 6 хоног /

567,000₮630,000₮63,000₮ хэмнэнэ

Захирлын мэндчилгээ

М.Энхзул

М.Энхзул

Гүйцэтгэх захирал

Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ!

Та бүхэндээ зуны сайхан амралтын өдрийн мэнд хүргэе. Энэхүү зуслангийн хугацаанд шинэ найзуудтай болж, олон сайхан зүйл сурч, хөгжилтэй дурсамж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Бие биенээ хүндэтгэн, хамтран ажиллаж, аюулгүй байдлаа үргэлж анхаарч, аз жаргалтай сайхан өдрүүдийг өнгөрүүлээрэй.

Инээд хөөр, нөхөрлөл, шинэ мэдлэгээр дүүрэн сайхан зуслан болохыг хүсэн ерөөе!

Амжилт хүсье! 🌞🏕️🎉

Зуслангийн танилцуулга

Тус Кемп нь өсвөр үеийн хүүхдүүдэд Монголын нүүдэлчин ахуй, хэл соёл, түүх уламжлалыг бодитоор танин мэдэх, өвлөн уламжлах боломжийг олгох өвөрмөц зуны хөтөлбөр юм. Монгол ахуй орчинд амьдарч, нүүдлийн соёлын үнэт өвтэй танилцахын зэрэгцээ морин эмчилгээ болон морьтой зөв харилцах арга ухааныг туршлагаар суралцана. Мөн түүх, өв соёлоо хадгалан хамгаалах ухамсар, бие даах чадвар, хөдөлмөрийн зөв дадлыг хөгжүүлэхэд чиглэнэ. Олон орны хүүхдүүдтэй хамт цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлж, харилцан туршлага, соёл, мэдлэгээс суралцах боломж бүрдэнэ. Монгол өв соёл ба дэлхийн хүүхдүүдийн нөхөрлөлийг холбосон дурсамж, хөгжил, суралцахуй хосолсон зун таны хүүхдийг хүлээж байна.

Эрхэм зорилго

Өсвөр үеийнхэнд Монголын нүүдэлчин ахуй, хэл, түүх, соёл, уламжлалыг бодитоор танин мэдүүлж, өвлөн уламжлах сэтгэлгээг төлөвшүүлэхийн зэрэгцээ бие даах, суралцах, харилцах чадварыг хөгжүүлэх. Дэлхийн олон орны хүүхдүүдтэй нөхөрлөж, харилцан суралцах, өөр өөр соёлыг хүндэтгэх боломжийг бүрдүүлсэн аюулгүй, хөгжилтэй, үнэ цэнтэй зуны орчныг бий болгоно.

Алсын хараа

үүхэд байгальтай ойртож, өөрийгөө танин мэдэж, шинэ найз нөхөдтэй болох хамгийн үнэ цэнтэй орчныг бүрдүүлэх. Байгальд ээлтэй, эрүүл, аюулгүй зуслангийн соёлыг бий болгоно. Байгаль, хүүхэд, хөгжлийг хослуулсан үлгэр жишээ зуслан болох.

Байгаль орчны бодлого

Байгаль бол бидний зуслангийн хамгийн үнэ цэнтэй хэсэг учраас түүнийг хайрлан хамгаалахыг үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг болгоно. Бага хаягдал, зөв хэрэглээ, цэвэр орчин гэсэн зарчмыг хэрэгжүүлнэ. Хүүхэд бүрийг байгальтай зөв харилцах, хамгаалах дадалтай болгон төлөвшүүлэхийг зорьно.

Чанарын бодлого

Бид хүүхэд бүрт аюулгүй, хөгжилтэй, хөгжих боломжтой орчныг бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгоно. Чанартай хоол хүнс, найдвартай үйлчилгээ, сонирхолтой хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд бүрийн зуслангийн туршлагыг үнэ цэнтэй болгоно. Өдөр бүр илүү сайжрах зарчмаар ажиллана.

Үнэт зүйлс

  • 01
    Нөхөрлөл
  • 02
    Хариуцлага
  • 03
    Чадвар
  • 04
    Зөв дадал
  • 05
    Ёс суртахуун

Стандарт / Гэрчилгээ

  • 01
    ISO 9001:2015 / MNS ISO 9001:2016