Шонхор хүүхдийн зуслан
ШинэСэлэнгэ

Шонхор хүүхдийн зуслан

Хүүхэд бүрт зөв төлөвшил, эерэг хандлага, шинэ туршлага

1/13

Эхлэх үнэ

Ирэх улирлын үнэ зарлагдаагүй

Ээлж

Энэ улирлын ээлж дууссан

Сул суудал

Ээлж зарлагдаагүй

Насны ангилал

6-18

Ээлжийн хуваарь

4 ээлж · бүртгэл хаагдсан
06.15 — 06.22
6-18 нас

1-р ээлж / 7 хоног /

560,000₮
06.22 — 06.29
6-18 нас

2-р ээлж / 7 хоног /

560,000₮
06.29 — 07.06
6-18 нас

3-р ээлж / 7 хоног /

560,000₮
07.14 — 07.29
6-18 нас

4-р ээлж / 15 хоног /

Тусгай

1,500,000₮

Захирлын мэндчилгээ

Ш. Адъяабаатар

Ш. Адъяабаатар

Ерөнхий захирал

Эрхэм хүндэт эцэг эхчүүд, багш ажилтнууд, бяцхан дүү нар аа!

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Хүүхэд насны хамгийн сайхан дурсамж, нөхөрлөлийн нандин мөч, инээд хөөрөөр дүүрэн зуны өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэхээр манай зуслангийн хамт олон та бүхнийг халуун дотноор угтан авч байна.

Зуслан бол зөвхөн амарч, зугаалах газар биш, харин хүүхэд бүр өөрийгөө нээж, шинэ найз нөхөдтэй болж, багаар ажиллаж, бие даан суралцаж, эх орон, байгаль дэлхийгээ хайрлах үзэл төлөвшдөг онцгой орчин билээ.

Энэ зун та бүхнийг сонирхолтой сургалт, хөгжилтэй тэмцээн уралдаан, урлаг спортын арга хэмжээ, аялал зугаалга, шинэ найз нөхөд, мартагдашгүй олон сайхан дурсамж хүлээж байна.

Хүүхэд бүрийн инээмсэглэл, аюулгүй байдал, эрүүл мэнд, сэтгэл ханамж бидний хамгийн чухал зорилго байх болно. Тиймээс зуслангийнхаа дүрэм журмыг сахиж, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, нөхөрлөлийг эрхэмлэн, энэ зуныг хамтдаа аз жаргалтай өнгөрүүлцгээе.

Эрхэм хүүхдүүд ээ!

Та бүхнийг өдөр бүр шинэ зүйл сурч, шинэ найзтай болж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, хамгийн сайхан дурсамжаар дүүрэн зуныг бүтээхийг хүсэн ерөөе.

Бидний зуслангийн үүд инээд хөөрөөр дүүрэн,

Бидний өдрүүд нөхөрлөлөөр гэрэлтэж,

Бидний дурсамж насан туршид хадгалагдаг.

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн сайхан зуныг хүсэн ерөөе!

ЗУСЛАНГИЙН ЗАХИРАЛ: Ш. Адъяабаатар

Зуслангийн танилцуулга

Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн дэргэдэх "Шонхор" хүүхдийн зуслан нь 80-90 ортой тус бүртээ 24 цагийн 4ш камержуулалтаар хангагдсан 3ш амралтын байр, нэг дор 150 хүүхэд зэрэг хооллох хүчин чадалтай хоолны заал, хоёр хүний амрах зориулалттай 8 ширхэг амрах байр болон, сургалт, хөгжлийн төв, эмнэлэг, сагсан бөмбөг, хөл бөмбөгийн болон гар бөмбөгийн талбай, ширээний теннис, шатар, даам, оюун ухааны тоглоомын өрөө, галын наадмын зориулалтын талбай, ёс заншлын өргөө бүхий 8 ханатай гэр, бие бялдрын хөгжлийг дэмжих саадын зурвас, соёлын ажил явуулах гадна, дотор талбай, орчин үеийн техник хэрэгслүүд, халуун усны өрөө, эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн байгууламж, аюулгүй байдлыг хангах 24 цагийн гэрэлтүүлэг болон бүрэн камержуулалттай бөгөөд удирдлагын хяналтын өрөө, мөн зуслангийн эзэмшлийн газрын бүрэн тусгаарласан хашаатай билээ.

Эрхэм зорилго

Хүүхэд бүрт Цэрэг- эх оронч үзлийг төлөвшүүлж, эх орондоо хайртай, эх орноороо бахархдаг зөв монгол ирээдүйг бий болгох.

Алсын хараа

Олон улсын жишигт нийцсэн, 4 улирлын турш амрагч хүүхдүүд хүлээн авах чадалтай хүүхдийн соёл амралтын газар бий болгох

Байгаль орчны бодлого

1. Байгалиа хайрлан хамгаалах

Мод, ургамал, амьтан болон байгалийн тогтоцыг гэмтээхгүй, хайрлан хамгаална.

♻️ 2. Хог хаягдлыг зөв зохицуулах

Хогоо ил задгай хаяхгүй, боломжтой тохиолдолд ангилан ялгаж, зуслангийн орчныг цэвэр байлгана.

💧 3. Усны зөв хэрэглээ

Усыг хэрэгцээгүй үед урсгахгүй, зохистой хэрэглэж, усны нөөцийг хамгаална.

⚡ 4. Эрчим хүч хэмнэх

Хэрэглээгүй гэрэл, цахилгаан хэрэгслийг унтрааж, эрчим хүчийг үр ашигтай хэрэглэнэ.

🔥 5. Галын аюулгүй байдлыг сахих

Гал түлэх зориулалтын цэгээс бусад газарт гал гаргахгүй. Гал, цогийг бүрэн унтрааж байж тухайн газрыг орхино.

🐦 6. Амьтан, ургамлыг хамгаалах

Зэрлэг амьтдыг барих, үргээх, үүрийг нь сүйтгэхгүй. Цэцэг, мод, бутыг таслах, гэмтээхгүй.

🧹 7. Цэвэр орчин бүрдүүлэх

Хүүхэд, багш, ажилтан бүр зуслангийнхаа орчны цэвэрлэгээ, тохижилтод хариуцлагатай оролцоно.

Чанарын бодлого

1. 🛡️ Аюулгүй байдал нэгдүгээрт

Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг бүх үйл ажиллагааны үндсэн нөхцөл болгоно.

2. ❤️ Хүүхэд бүр үнэ цэнтэй

Хүүхэд бүрийн онцлог, нас, хэрэгцээ, сонирхлыг хүндэтгэн тэгш оролцоог хангана.

3. 🎯 Зорилготой үйл ажиллагаа

Зуслангийн өдөр бүрийн үйл ажиллагаа нь хүүхдэд шинэ зүйл сургах, хөгжүүлэх, эерэг дурсамж үлдээх зорилготой байна.

4. 🤝 Мэргэжлийн, хариуцлагатай баг

Багш, удирдагч, ажилтан бүр үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, хүүхдэд зөв үлгэр дуурайл үзүүлнэ.

5. 🌱 Тасралтгүй сайжруулалт

Хүүхэд, эцэг эх, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулна.

Үнэт зүйлс

  • 01
    Нөхөрлөл
  • 02
    Хариуцлага
  • 03
    Чадвар
  • 04
    Зөв дадал
  • 05
    Ёс суртахуун