Зулзагын гол зуслан
ШинэДархан-Уул

Зулзагын гол зуслан

Зулзагын голдоо мөрөөдлөө асаая,
Зуны өдрүүдээ инээдээр чимье. Нөхөрлөж, хөгжилдөж, хамтдаа дэвшье, Зүрхэнд үлдэх зуслангаа бүтээе! 🌿☀️

1/19

Эхлэх үнэ

Үнэ тодорхой болмогц мэдэгдье

Ээлж

Ирэх ээлж бэлтгэгдэж байна

Сул суудал

Ээлж зарлагдаагүй

Насны ангилал

6-18

Ээлжийн хуваарь

Одоогоор ээлжийн мэдээлэл ороогүй байна.

Захирлын мэндчилгээ

А.Амгалан

А.Амгалан

Ерөнхий захирал

Хүүхдийн аз жаргалтай инээд цалгиж, нөхөрлөл, эв нэгдэл бэхжсэн хүүхдийн гэгээн ертөнц улам бүр өргөжин дэлгэрэх болтугай.

Зуслангийн танилцуулга

Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний түүхт 100 жил, “Зулзагын гол” хүүхдийн зуслан байгуулагдсаны хагас зуун жилийн ойн баярын мэндийг үе үеийн багш, ажилтан албан хаагчид, амрагч хүүхдүүд, эцэг эхчүүд, хамтран ажиллагч байгууллагууддаа өргөн дэвшүүлье.

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд “Зулзагын гол” хүүхдийн зуслан нь мянга мянган хүүхдийн инээд хөөр, дурсамж, нөхөрлөл, хүмүүжлийн өргөө байж, хүүхэд багачуудын хөгжил төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Өнөөдөр бид хүүхдийн хөгжлийг дэмжсэн, аюулгүй, эрүүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ шинэ цагийн хүүхэд, өсвөр үеийнхний хэрэгцээ шаардлагад нийцсэн хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээ, зөв дадал хэвшил, байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлэх олон талт үйл ажиллагааг улам бүр боловсронгуй болгож, хамтдаа суралцаж, хамтдаа хөгжих орчныг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.

Хүүхдийн аз жаргалтай инээд цалгиж, нөхөрлөл, эв нэгдэл бэхжсэн хүүхдийн гэгээн ертөнц улам бүр өргөжин дэлгэрэх болтугай.

Түүхт 100 жил, хүндэт 50 жилийн ойн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье.

Эрхэм зорилго

Эрхэм зорилго.-Амрагч хүүхдүүдийг эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амрааж, амт чанартай хүртээмжтэй хоол хүнсээр ханган, байгалийн сайханд эрүүл, цэвэр агаарт үе тэнгийн найз нөхдийн дунд нас, хүйс, сэтгэхүйн онцлогт нь тохирсон хөгжлийн хөтөлбөрт хамруулан “Хүүхдэд ээлтэй зуслан” болоход оршино.

Алсын хараа

Хүүхэд бүр зуслангаас инээмсэглэл, шинэ мэдлэг, сайхан дурсамжтай буцдаг байх. Хүүхдийн авьяас, сонирхлыг нээж, бие даасан, бүтээлч, зөв хандлагатай иргэн болоход нь дэмжлэг үзүүлэх. Хүүхэд бүрийн өсөлт хөгжилд үнэ цэн бүтээдэг зуслан болох.

Байгаль орчны бодлого

Манай зуслан нь байгаль орчныг хайрлан хамгаалж, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, зөв зохистой ашиглах зарчмыг баримтална. Ус, цахилгаан болон байгалийн нөөцийг хэмнэлттэй ашиглаж, орчны цэвэр байдал, экологийн тэнцвэрийг хадгална. Хүүхдүүдэд байгальд ээлтэй зөв дадал, хариуцлагатай хандлагыг төлөвшүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна.

Чанарын бодлого

Манай зуслан нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, тав тух, сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, чанартай үйлчилгээ үзүүлнэ. Хүүхдийн нас, хэрэгцээнд тохирсон хөтөлбөр, үйл ажиллагааг мэргэжлийн боловсон хүчнээр зохион байгуулж, үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулна. Эцэг эх, хүүхдийн санал хүсэлтийг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусган ажиллана.

Үнэт зүйлс

  • 01
    Нөхөрлөл
  • 02
    Хариуцлага
  • 03
    Чадвар
  • 04
    Зөв дадал
  • 05
    Ёс суртахуун

Стандарт / Гэрчилгээ

  • 01
    ISO 9001:2015 / MNS ISO 9001:2016