ZuCa

Илүү тав тухтай, аюулгүй орчин: “Галакси” зуслан шинэ байртай боллоо

2026.08.07

Илүү тав тухтай, аюулгүй орчин: “Галакси” зуслан шинэ байртай боллоо

# “Галакси” хүүхдийн зуслан 360 хүүхдийн хүчин чадалтай боллоо

Хүүхэд багачуудын ая тухтай, аюулгүй орчинд амарч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд “Галакси” хүүхдийн зуслан шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлаа өргөжүүлэн, 100 хүүхдийн хүчин чадалтай шинэ бүлгийн байрыг ашиглалтад орууллаа.

Шинэ байр нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нийцсэн бүрэн рек доторлогоотой, хүний биед сөрөг нөлөөгүй модон ор, тав тухтай тохижилттой бөгөөд хүүхдүүдийг ая тухтай байрлах нөхцөлөөр хангахаар төлөвлөгджээ.

Шинэ бүлгийн байр ашиглалтад орсноор “Галакси” хүүхдийн зуслангийн нийт хүчин чадал 360 хүүхэд/ор болж нэмэгдлээ. Ингэснээр илүү олон хүүхэд зуслангийн хөтөлбөрт хамрагдаж, байгальд амрахын зэрэгцээ найз нөхөдтэй болох, багаар ажиллах, бие даах болон нийгэмших чадвараа хөгжүүлэх боломж нэмэгдэж байна.

Мөн шинэ байрны ашиглалтад оруулах ажилтай уялдуулан шинэ ариун цэврийн байгууламжийг /00 байр/ шинээр барьж, ашиглалтад орууллаа. Энэ нь хүүхдүүдийн өдөр тутмын хэрэгцээ, эрүүл ахуй, тав тухыг хангах орчныг цогцоор нь бүрдүүлсэн чухал шинэчлэл болж байна.

Цаашид “Галакси” хүүхдийн зуслан нь хүүхэд бүрт аюулгүй, цэвэр, тав тухтай орчинд амарч, хөгжих боломж бүрдүүлэхийн зэрэгцээ зуслангийн дэд бүтэц, үйлчилгээний чанараа үе шаттайгаар сайжруулан ажиллаж буй шилдэг зуслангуудын нэг юм.

Хүүхдийн инээд хөөр, дурсамж, нөхөрлөлийг бүтээх “Галакси” зуслан улам өргөжин хөгжсөөр байна.